Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд ингэснээр ард түмэн болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжирах, цаашлаад хүн бүрт асар их үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаан дээр суурилдаг юм.
Дугуй ширээний уулзалтад оролцогчдоос “Ардчиллын боловрол төв ДЕМО” ТББ-ын Захирал Г.Ундрал Нээлттэй засгийн түншлэлийн өмнөх төлөвлөгөөний туршлагаа хуваалцан бусад оролцогч талуудын түншлэлийг анхаарах, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа төлөвлөгөөний бүх шатанд ИНБ-ын бүрэн оролцоог хангах, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат эвлэлдэн нэгдэх зэрэг тодорхой сэдэвчилсэн зорилт оруулах, “Глоб Интернэшнл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр MASAM төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг онцолж, санал гаргав. Цаашид Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ИНБ, ТББ-ын төлөөллийг түлхүү оруулах, дараачийн үйл ажиллаагааны төлөвлөгөөнд бодит үр дүн гаргах зорилтуудыг төлөвлөх дээр анхаарч ажиллахаар хэлэлцлээ.