Төрийн албаны тухай хуулийн 42.1.6, 43.3.4-т заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг хүссэн төрийн албаны нөөцөд байгаа иргэдийг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар (Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан бол);
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар (Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан бол);
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ (Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан бол);
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт (Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан бол);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 260330
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ | Байгууллагын нэр | Албан тушаал | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | |||
1. | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар | Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Тэргүүн дэд даргын тушаал, албан бичгийн албажуулалтад хяналт тавих мэргэжилтэн | гүйцэтгэх | АА-10 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | – багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /011407/;
– багш, бага ангийн боловсрол /011301/; – бичиг хэрэг, оффисийн ажил /041501/; – архив судлал /032202/; – нийгмийн ажил /092301/; |
Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
—oOo—