• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.03/
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.14/
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Search
  • Menu Menu
News, онцлох мэдээ, Чухал мэдээ

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна.

Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм” гэв.
Мөн Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна гэлээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” гэдгийг онцлов.

Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна.
Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ.

This post is also available in: Mongolian

2023-03-13/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/zOyIN7AZk0ZXGga2uXEq.jpg 1066 1600 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2023-03-13 08:27:182023-03-17 08:28:36Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна 2023-05-27
  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023-05-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна 2023-05-26
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна 2023-05-25
  • “ЛГБТИК+ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ. 2023-05-22

file directory

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай (2021 оны байдлаар)
2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлага
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 1,993
  • 17,410
  • 73,461
  • 734,613
  • 1,977,960

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2023
  • Facebook
  • Twitter
  • Youtube
Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн... Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт...
Scroll to top