• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.03/
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.14/
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Search
  • Menu Menu
News, онцлох мэдээ, Чухал мэдээ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН АХМАД АРХИВЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

“Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комисс”-ын 30 жилийн ой 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 1992 оны 3 дугаар сард Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Архивын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагджээ.

Дээрх хэлэлцээрийн хүрээнд 1992 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод хоёр орны архивын байгууллагын төлөөлөгчид анх удаа ажлын уулзалт хийсэн бөгөөд Монголын талаас Л.Мэндсайхан (Улсын архивын Хэрэг эрхлэх газрын дарга), Р.Янжмаа (Гадаад харилцааны төв архивын эрхлэгч), Ж.Оюунбазар (Батлан хамгаалахын төв архивын эрхлэгч), Ч.Хажидсүрэн (Засгийн газрын архивын эрхлэгч), М.Ринчин (Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан), С.Буд (Элчин сайдын яамны зөвлөх) нарын бүрэлдэхүүнтэй оролцож, Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын бүрэн эрх бүхий комиссыг байгуулж, дүрмийг нь баталсан байна.

Энэхүү түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Энх-Амгалан комиссын анхны уулзалтын монголын талын төлөөлөгчид болох Л.Мэндсайхан, Р.Янжмаа, Ж.Оюунбазар нарыг хүлээн авч уулзаж, ахмадуудынхаа дурсамж, сэтгэгдлийг сонсож, түүхэн энэ цаг хугацаанд хэрэгжүүлсэн болон цаашид хийж, хэрэгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Д.Болор-Эрдэнэ, Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, Засгийн газрын архивын эрхлэгч Д.Батжаргал нар оролцлоо.

Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа, өмнө нь хаалттай байсан түүхийн чухал баримтуудыг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, баримт бичгийн эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хоёр орны харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд таниулах зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн.

Тухайлахад, 1992 оноос хойшхи 30 жилийн хугацаанд Оросын Холбооны Улсын төрийн 11 архиваас Монгол Улсын түүхэнд холбогдох 627 хадгаламжийн нэгж (боть баримт), 84 төрлийн 97 гэрэл зураг, 70 нэрийн 191 бүлэг киног хуулбарлан авч, хоёр тал хамтран “Коминтерн ба Монгол”, “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухаан, техникийн харилцаа” 1, 2 боть, “БХК(б)Н-ын түүхэнд Монголын тухай” 1, 2, 3 боть зэрэг нийт 21 баримт бичгийн эмхэтгэлийг хэвлэн гаргаж, Улаанбаатар, Москва, Санкт-Петербург, Эрхүү зэрэг хотод 13 удаа үзэсгэлэн зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын шугамаар монголын 20 гаруй судлаачдыг Оросын Холбооны Улсын архивуудад ажиллуулж, архив, бичиг хэргийн 80 гаруй ажилтныг Оросын Холбооны Улсын ВНИИДАД (Бүх оросын баримт бичиг, архивын хэргийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн) болон төрийн архивуудад мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулсан юм.

 

This post is also available in: Mongolian

2022-10-14/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/file_1665728432327218-1.jpg-1.jpg 666 999 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2022-10-14 17:36:392022-10-14 17:47:22ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН АХМАД АРХИВЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна 2023-05-27
  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023-05-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна 2023-05-26
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна 2023-05-25
  • “ЛГБТИК+ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ. 2023-05-22

file directory

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай (2021 оны байдлаар)
2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлага
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 2,084
  • 17,501
  • 73,552
  • 734,704
  • 1,978,051

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2023
  • Facebook
  • Twitter
  • Youtube
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европ дахь Монголын... Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн...
Scroll to top