• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, зорилт
    • Байгууллагын бүтэц
    •  Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
    • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БНХАУ-ЫН ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ ДЭД ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

This post is also available in: English

2022-02-07/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/ABgqt1OaJbf9sKbHFe4g.jpeg 513 770 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2022-02-07 14:03:502022-02-11 14:05:22САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БНХАУ-ЫН ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ ДЭД ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2022-05-19
  • Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ 2022-05-18
  • 2022 оны 1 дүгээр  улиралд  иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар 2022-05-18
  • 2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны  байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай 2022-05-18
  • Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын өрийг урьдчилан төлнө 2022-05-11

Файлын сан

“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/

Холбоо барих

  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  • Утас: (976-51) 260817, (976-51) 262408
  • info@cabinet.gov.mn

Байршил

Хэрэглэгч

  • 1,460
  • 14,149
  • 53,133
  • 625,715
  • 1,236,734
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: English

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2022 он.
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН... Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн...
Scroll to top