Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Төрийн албаны онлайн сургалтын платформ хөгжүүлэх.
Зөвлөх үйлчилгээний дугаар: CQS-2.5.6
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь Төрийн албаны онлайн сургалтын платформыг хөгжүүлж хүлээлгэн өгнө.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй байгууллага уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
- Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд цахим сургалтын систем хөгжүүлж нэвтрүүлсэн 1 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)
- Сүүлийн 3 жилийн (2018 оны 1 дүгээр сараас тооцох) хугацаанд вэб дээр суурилсан систем болон мобайл аппликэшн хөгжүүлж нэвтрүүлсэн 2 гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байна. (Нотлох баримт гэрээний хувь, ажил хүлээлцэх акт ирүүлнэ.)
Ажлын даалгаврын англи хувилбарыг энд, монгол хувилбарыг энд дарж үзнэ үү.
“Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан хосолмол үнэлгээний аргыг ашиглана.
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ доор дурдсан хаягаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.
Зөвлөх үйлчилгээг 3 сарын хугацаанд Улаанбаатар хотод хийж гүйцэтгэнэ.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn