- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан бусад бодлогын баримт бичгийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн, шинэлэг шийдэл, санал болгосон байх;
- Тодорхой асуудлыг дэвшилтэт технологи, инноваци ашиглан, хэрэглэхэд хялбар, хэрэглэгчид ээлтэй программ хангамж хөгжүүлэх замаар шийдвэрлэх, шийдэл нь өмнө нь нэвтрээгүй байх;
- Монгол Улсын хууль, тогтоомж болон Монгол Улсын элсэн орсон олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөхгүй байх;
- Төсөл нь төрийн үйлчилгээтэй холбоотой бол программ хангамжийг www.e-mongolia.mn портал систем болон мобайл аппликейшнтэй холбох боломжтой байх.
- Төсөл мэдүүлэгч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын иргэн байх;
- Хувь хүн бол баг бүрдүүлэх;
- Багт нэгээс доошгүй эмэгтэй үндсэн гишүүн байх.
Бүртгүүлсэн оролцогчдод зориулсан ИДХ-ийн танилцуулга, цахим сургалтыг бүртгэлийн хугацаанд хуваарь гарган мэдэгдэж зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдах төслийн саналаа http://www.innovathon.mn/submit холбоосоор орж өгөгдсөн маягтын дагуу цахимаар бөглөж төслийн танилцуулгын 1 минутын видео бичлэгийн хамт 4-р сарын 12-ны өдрөөс 4-р сарын 15-ны дотор илгээнэ үү.
Шалгарсан төслүүдийн мэдээллийг 4 сарын 18-ны дотор холбогдох хаягаар мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.innovathon.mn сайтаас танилцана уу.
Төсөл хэрэгжүүлэгч: “Шинэ эхлэх цэг” (Стартап Монгол) ТББ
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Багатойруу 49-р байр, 31 тоот
Холбоо барих: Б.Ихбаяр, Г.Төвшинзаяа
Утас: +976-89909924, +976-86778607
Цахим шуудангийн хаяг: info@innovathon.mn
Фэйсбүүк хаяг: Инновацийг дэмжих хөтөлбөр