Loading
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, зорилт
    • Байгууллагын бүтэц
    •  Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
    • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, Чухал мэдээ

ИРЭХ САРЫН ЭХЭЭР НЭГ САЯ ТУН “СПУТНИК-V” ВАКЦИНЫГ МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж авахаар судалж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ. Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1,3 сая вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрээр хэллээ. Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа. Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

This post is also available in: English

2021-03-26/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/shadar.jpeg 1097 1800 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2021-03-26 22:42:372021-03-29 22:49:36ИРЭХ САРЫН ЭХЭЭР НЭГ САЯ ТУН “СПУТНИК-V” ВАКЦИНЫГ МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛНЭ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалт 2021-04-07
  • ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ 2021-03-30
  • БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ ЭМЯ-НЫ САНАЛЫГ ДЭМЖИВ 2021-03-29
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО 2021-03-27
  • НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 2021-03-27

Хуулийн төсөлд санал авч байна

Хуулийн төсөлд санал авч байнаСанал авч дуусах 2018-03-15
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2018-12-02
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2020-05-17
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2021-01-31

Холбоо барих

  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  • Утас: (976-51) 260817, (976-51) 262408
  • info@cabinet.gov.mn

Байршил

Хэрэглэгч

  • 85
  • 13,476
  • 52,671
  • 552,713
  • 552,713
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: English

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ... АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД...
Scroll to top