• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Home
  • About us
    • Director’s Message
    • Chief
    • Main goals
    • Organization structure
    • Historical path
    • Legal Environment
  • News
    • Result based M&E
    • Province Management Organization
    • Local News
  • Transparency
    • Activities
    • Human Resources
    • Budget and Finance
  • Projects
  • Засгийн газрын тогтоол
  • Call Center 11-11
  • Search
  • Menu Menu
News, онцлох мэдээ, Чухал мэдээ

НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО

УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гаригт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал,  худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож,  хэлэлцэн  дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг  хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Мөн Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн  14 хоногийн хугацаагаар зогсоож, буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд  2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ. Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

This post is also available in: Mongolian

2021-03-27/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/medeelel.jpeg 2048 1536 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2021-03-27 22:39:452021-03-30 08:54:24НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • 2022 оны 1 дүгээр  улиралд  иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар 2022-05-18
  • 2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны  байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай 2022-05-18
  • Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын өрийг урьдчилан төлнө 2022-05-11
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа 2022-05-09
  • Байцаагч болон үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 2022-05-09

file directory

“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 1,464
  • 15,527
  • 57,801
  • 625,043
  • 1,229,334

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2022
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД... ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР...
Scroll to top