Loading
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Home
  • About us
    • Director’s Message
    • Chief
    • Main goals
    • Organization structure
    • Historical path
    • Legal Environment
  • Cabinet Sessions
  • News
    • Result based M&E
    • Province Management Organization
    • Local News
  • Transparency
    • Activities
    • Human Resources
    • Budget and Finance
  • Projects
  • Call Center 11-11
  • Search
  • Menu Menu
News

Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инноваци нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв.

Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслөө боловсруулснаа залуу бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад өгсөн. Тус төслийг хэрэгжүүлэх боломжийг судлаж, ажил хэрэг болгоход бэлтгэн шийдвэрлүүүлэхийг ГХ-ны сайдад даруй үүрэг болгосон. УИХ, ЗГ-ын түвшинд инновацийн тухай хуулийг батлан гаргасан ч хэрэгжилт удааширалтай хангалтгүй байгааг хэлж байв. Иймд дагалдах журмууд болон бусад хуулийг гаргахын зэрэгцээ мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарна гэлээ.

Орчин цагт бодит орон зайнаас илүү дижитал орон зай нь нийгэм түүний хөгжил, хүн төрлөхтний харилцаа, оршин буйд илүү үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Монгол Улсыг стартапуудын хязгааргүй чөлөөт бүс болговол энэ салбарын хөгжилд шууд дэмжлэг болох болно гэх санал ч уулзалтын үеэр гарч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

This post is also available in: Mongolian

2020-05-26/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/19.jpeg 306 460 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2020-05-26 17:08:242020-08-13 09:27:57Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг 2021-01-15
  • Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал 2021-01-07
  • Төвлөрлийг сааруулах чиглэлээр санал солилцов 2020-11-03
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав 2020-08-13
  • У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана 2020-08-13

Comments are being received on the draft law

Хуулийн төсөлд санал авч байнаVoting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 34
  • 45,352
  • 111,636
  • 352,191
  • 352,191
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2020
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
Монгол Улс Үндэсний их баяр наадмаа хийн... Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг...
Scroll to top