Loading
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, зорилт
    • Байгууллагын бүтэц
    •  Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
    • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ

Элчин сайд Чай Вэньрүй: Дорвитой арга хэмжээ авсны ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Мөн, “Монгол Улсын Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлсний ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй. Үүнд бид баяртай байна” гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

This post is also available in: English

2020-03-29/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/d14095bceb0dcedecb157ae8552f17d7.jpg 1024 866 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2020-03-29 19:23:152020-08-11 09:41:43Элчин сайд Чай Вэньрүй: Дорвитой арга хэмжээ авсны ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалт 2021-04-07
  • ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ 2021-03-30
  • БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ ЭМЯ-НЫ САНАЛЫГ ДЭМЖИВ 2021-03-29
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО 2021-03-27
  • НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 2021-03-27

Хуулийн төсөлд санал авч байна

Хуулийн төсөлд санал авч байнаСанал авч дуусах 2018-03-15
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2018-12-02
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2020-05-17
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2021-01-31

Холбоо барих

  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  • Утас: (976-51) 260817, (976-51) 262408
  • info@cabinet.gov.mn

Байршил

Хэрэглэгч

  • 115
  • 13,506
  • 52,701
  • 552,743
  • 552,743
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: English

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа Х.Баттулга: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод...
Scroll to top