Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр хэлэлцүүлэхээр заасны дагуу 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11:30 минутад Төрийн ордны “Их засаг” танхимд “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын 2027 оны төсвийн төсөл”-ийг олон нийтэд танилцуулах танхимын хэлэлцүүлэг зохион байгуулагдах тул иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.

Дээрх QR кодыг уншуулан төсвийн төсөлтэй танилцаж санал өгнө үү.
Холбоо барих утас: 51-260179

