• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
 English
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Эрх зүйн акт
      • Хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
      • Хамтарсан тушаал
    • Хүний нөөцийн бодлого
      • Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, үнэлгээ
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Шилжүүлэн ажиллах тухай зар
      • Шилжүүлэн ажиллах зар /2026.06.05/
      • Ажлын байрны зар
      • Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • “ХАСУМ хянасан дүгнэлт”
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
  • Санхүүгийн ил тод байдал
    • Шилэн данс
    • Дотоод аудит
    • Санхүүгийн тайлан
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
  • Засгийн газрын тогтоол
  • E-ZASAG.MN
  • 11-11 ТӨВ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2025 оны 1-р сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8 хувиар, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 24.9 хувиар, хараа хяналтгүй хүүхдийн тоо 52.8 хувиар, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6 хувиар буурчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оноос 18.2 хувиар, хүүхэд холбогдсон гэмт хэрэг 17.3 хувиар буурсан байна.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар “Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг юм. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Бодлого батлаад орхихгүй, бодитой үр дүн гаргах ёстой” гэв.

Хуралдаанаар хүүхдийн зуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулалт, зөвшөөрөл олгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд хөндөн ярилаа. Тиймээс хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Мөн хүүхдийн зуслан чиглэлийн тээвэр, зам харилцааг сайжруулахад хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Тиймээс 2026 онд гурван чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар онцоллоо. Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг сануулав. Хоёрдугаарт, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх хүрээнд 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, боловсрол хөгжлийн байгууллагуудын стандарт, үйлчилгээний чанарыг үе шаттай сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийг даалгав.

2026-03-05/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/8WpmMUHjqw0Sp0OFTW1m.jpg 1599 2400 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo-1.png cabinetAdmin2026-03-05 09:35:532026-03-06 09:37:24Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ 2026-07-01
  • ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ТОХИРОЛЦЛОО 2026-06-30
  • “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ 2026-06-29
  • УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026-06-27
  • ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ 2026-06-24

Файлын сан

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт
Макро эдийн засгийн 4 сарын мэдээ
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц болон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
Макро эдийн засгийн сарын мэдээ
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийсэн тайлан
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан /2025 оны эхний хагас жилийн байдлаар/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.15/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 7 хоногийн мэдээ /2025.09.03-09.09/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.12/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.03/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.01/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.21/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.22/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.20/
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний” тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамаарах хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний товч танилцуулга