• Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
 English
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Эрх зүйн акт
      • Хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
      • Хамтарсан тушаал
    • Хүний нөөцийн бодлого
      • Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хороо
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, үнэлгээ
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Ажлын байрны зар
      • Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • “ХАСУМ хянасан дүгнэлт”
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
    • Шилэн данс
    • Дотоод аудит
  • Засгийн газрын тогтоол
  • 11-11 ТӨВ
  • D-GOV
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ, онцлох мэдээ, Чухал мэдээ

“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр (2025.08.16) “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ.

35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж хүндрэл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүссэн нь хамгийн том асуудал болоод байна. 1 км урт, 5-35 метрийн өргөнтэй ан цав үүссэнийг тогтоож, торгоож байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Ан цав үүссэн хэсэг газарт олборлолтыг зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Уурхай ашигтай, ажил урагштай байхад хүний оролцоо хамгийн чухал. Тиймээс уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөцөө нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, өр төлбөрөө барагдуулахыг уурхайн Гүйцэтгэх захирал болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашид өр нэмж болохгүй, өндөр хүүтэй зээл авч, үр ашиггүй худалдан авалт хийхгүй, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулав. Худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгох, үр ашгийг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базааж, цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангаж ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хүйтрэхээс өмнө бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг тус компанийн удирдлагуудад, энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болгов.

“Шивээ Овоо” ХК-ийн танилцуулсан зарим асуудлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар шуурхай хэлэлцэхээр тогтлоо.

2025-08-16/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/haZyG06LSvcYPhaYy0MO-1.jpg 1600 2400 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo-1.png cabinetAdmin2025-08-16 07:45:212025-08-19 07:45:59“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА 2025-12-09
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо 2025-12-09
  • Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна 2025-11-29
  • Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025-11-28
  • Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ 2025-11-28

Файлын сан

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан /2025 оны эхний хагас жилийн байдлаар/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.15/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 7 хоногийн мэдээ /2025.09.03-09.09/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.12/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.03/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.09.01/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.21/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.22/
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн өдөр тутмын мэдээ /2025.08.20/
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний” тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамаарах хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний товч танилцуулга
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2023 онд зохион байгуулан хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний товч тайлан
Бүтэц, зохион байгуулалтыг оношлох арга зүйн гарын авлага
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах