ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Монгол Улсын Шадар сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Шадар сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Шадар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, түүний эрхэлсэн асуудлын хүрээний агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Шадар сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Шадар сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, холбогдох байгууллага, түүний удирдлага байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Шадар сайд байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Б.Мөнх-Оргил | Ахлах зөвлөх | munkhorgil@cabinet.gov.mn | 262356 |
2. | П.Оюунчимэг | Зөвлөх | p.oyunchimeg@cabinet.gov.mn | 263480 |
3. | Г.Ганболд | Зөвлөх | ganbold@cabinet.gov.mn | 264077 |
4. | С.Энхцэцэг | Зөвлөх | enkhtsetseg_s@cabinet.gov.mn | 263480 |
5. | Б.Бат-Оргил | Зөвлөх | batorgil@cabinet.gov.mn | 263480 |
6. | Д.Нямжаргал | Шинжээч | nyamjargal@cabinet.gov.mn | 261785 |
7. | Т.Азжаргал | Шинжээч | azjargal@cabinet.gov.mn | 260382 |
8. | Г.Оюунболд | Шинжээч | oyunbold@cabinet.gov.mn | 262593 |
9. | Д.Түвшинбаяр | Шинжээч | tuvshinbayar@cabinet.gov.mn | 261785 |
10. | Н.Ариун-Эрдэнэ | Шинжээч | ariunerdene@cabinet.gov.mn | 260382 |
11. | Ч.Энхтөр | Шинжээч | enkhtur@cabinet.gov.mn | 260382 |