ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Захиргаа, зохион байгуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Засгийн газрын хуралдааны зохион байгуулалт, баримтжуулалтыг хариуцан, шийдвэрийг албажуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд олшруулан тараах, хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг ханган, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийг хариуцах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хяналт тавих, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн Хэрэг эрхлэх газарт холбогдох заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл лавлагаагаар хангах, байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших үйл ажиллагааг холбогдох заавар, журмын дагуу зохион байгуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, хүний нөөц, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажиллагсад байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох бусад байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Д. Балжинням | Дарга | baljinnyam@cabinet.gov.mn | 260911 |
2. | Б. Болорсувд | Засгийн газрын референт | bolorsuvd@cabinet.gov.mn | 260330 |
3. | Б. Мягмардорж | Ахлах шинжээч | myagmardorj@cabinet.gov.mn | 261358 |
4. | Г. Сайнзаяа | Шинжээч | sainzaya@cabinet.gov.mn | 262244 |
5. | Ш. Энхцог | Шинжээч | enkhtsog@cabinet.gov.mn | 322477 262477 |
6. | Х. Батчулуун | Шинжээч | batchuluun@cabinet.gov.mn | |
7. | Х. Билгүүн | Шинжээч | bilguun@cabinet.gov.mn | |
8. | Н. Нарантуяа | Шинжээч | narantuya_n@cabinet.gov.mn | |
9. | П. Дэлгэрцэцэг | Ажилтан | delgertsetseg@cabinet.gov.mn | 261621 |
10. | A. Мөнхдэлгэр | Мэргэжилтэн | munkhdelger@cabinet.gov.mn | 262900 |
11. | Д. Ганцэцэг | Арга зүйч | gantsetseg@cabinet.gov.mn | |
Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс |
||||
1. | Д.Болор-Эрдэнэ | Дарга | bolor_erdene@cabinet.gov.mn | 262900 |
2. | А. Базар | Мэргэжилтэн | bazar@cabinet.gov.mn | 262544 |
3. | Ө. Батсүрэн | Ахлах шинжээч | batsuren@cabinet.gov.mn | 262431 |
4. | Б. Очирпүрэв | Шинжээч | ochirpurev@cabinet.gov.mn | 260817 |
5. | Д. Баярхүү | Мэргэжилтэн | bayarkhuu@cabinet.gov.mn | 262408 |
6. | Б. Болорсувд | Мэргэжилтэн | b.bolorsuvd@cabinet.gov.mn | 260817 |
7. | Д. Батбаяр | Мэргэжилтэн | batbayar_d@cabinet.gov.mn | 266978 |
This post is also available in: English