Entries by cabinetAdmin

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. […]

, ,

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ V ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЧ БАЙНА

элхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 10 жил болж байна. Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг юм. Монгол Улс  Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг […]

, ,

“КИНО УРЛАГААР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙГ ТУНХАГЛАХ НЬ” ФОРУМААС УРИАЛАВ

Соёлын яам, Монгол үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” ТББ, “Глоб Интернэшнл Төв” ТББ хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулав. Тус олон талын оролцоот, иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн төлөөлөл бүхий нээлттэй хэлэлцүүлгийг […]

, ,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Засгийн газрын тэргүүн нар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий […]

, ,

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

Хүний эрх болон хөгжлийн Азийн форум (FORUM-ASIA), Хүний эрх, хөгжил төв, Глоб Интернэшл Төв ТББ-тай хамтран хамтран 2023 оны 12 дугаар сарын 11-12 -ны өдөр зохион байгуулж байгаа “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний 5-р зөвлөгөөнд Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан оролцов. […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ. Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн […]

, ,

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарч ажиллана

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон […]

, ,

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны IV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус хуралдаанд хүний эрхэд тулгамдаж буй асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулах стратеги, ЛГБТИК+ хүмүүсийн асуудлаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас өгсөн зөвлөмжийн талаар хэлэлцэж, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлан, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал […]

, ,

Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига гэж үзэж байна

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн […]

, ,

Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах […]