ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.09) Талес Алейна группийн бүсийн захирал Терре Вүлерсийг хүлээн авч уулзаж, үндэсний хиймэл дагуулын төслийг эрчимжүүлэх асуудлаар ярилцлаа. БНФУ-ын Засгийн газраас Монгол улс үндэсний хиймэл дагуултай болох төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал […]