“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн олон нийтэд хүртээмжтэй болгоно
Хувьчлал нэрээр үнэгүй авсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто […]
