Entries by cabinetAdmin

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион […]

, ,

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх нь хүнд сорилт ч ахмадуудаа дэмжсэн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг: Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, […]

, ,

“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би […]

, ,

Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна “Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа. Оюу толгой уурхайн цахилгаан […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлсэн […]

, , ,

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн […]

, ,

2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар […]

, ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай […]

, ,

Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, […]

, ,

БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.