Entries by cabinetAdmin

, ,

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол УлсынШадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа. 2022 […]

, ,

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр  сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан […]

, ,

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Удирдах албан тушаалтнууд иргэдийн санал гомдлыг шууд хүлээн авч, шийдвэрлэх ёстой

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв. 11-11 төвийг өргөтгөн шинэлчилснээс хойш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2022.09.05) 70455 иргэн хандсанаас 26654 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлт […]

, ,

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг зарлахаар төлөвлөөд байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Газрын тос боловсруулах […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун […]

, ,

Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн “Шинэ сэргэлтийн […]

, ,

Засгийн газрын бүтцийн тухай болон бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй […]

, ,

“Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш орон нутагт ажиллах томилолтоо авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл […]

, ,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк-ийг 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улс ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлийг […]

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.