Улаанбаатар хот
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 1-р давхарт байрлах үйлчилгээний заалыг жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр /Конвениенс стор/-ийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.
1.Сонгон шалгаруулалтын нэр
Төрийн ордны үйлчилгээний заалыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
2.Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/д | Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт | Байршил /хөрөнгө/ | Талбайн хэмжээ /м2/ |
1 | Сүлжээ дэлгүүр | Төрийн ордон 1-р давхарт байрлах, үйлчилгээний заал | 69.79 м2 |
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт |
Материал хүлээн авах хаяг | УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 дүгээр давхар Нутгийн удирдлагын танхимд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 15,000 /арван таван мянга/ төгрөг.
Жич: · Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно;
· Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | · Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл; ;
· Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; · Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; · Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; · Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; · Талбай түрээслэх үнийн санал. · Үйл ажиллагааны төлөвлөгөө. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл | Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм холбогдох зөвшөөрөл. |
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.
Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон
Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 51-260252, 99086663
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
Улаанбаатар хот
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
ТӨРИЙН ОРДОНД ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ /КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮР/ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖЛЫН ДААЛГАВАР
- ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордонд жижиглэн худалдаа /конвениенс дэлгүүр/-ны үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна.
Төрийн ордны 1-р давхрын баруун жигүүрт байрлах 69.79 м2 талбай бүхий үйлчилгээний заалыг жижиглэн худалдаа /конвениенс дэлгүүр/ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.
- ЗОРИЛГО
Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд ажилладаг нийт ажилтан, зохион байгуулагдах хурал, хэлэлцүүлэгт оролцох иргэдийг хэрэгцээт хүнс, ахуйн бүтээгдэхүүнээр түргэн шуурхай үйлчлэх түрээслэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт боловсруулахад оршино.
3. ҮНДСЭН ШААРДЛАГА
Үйлчилгээнд тавигдах шаардлага
- Монгол Улсад олон нийтэд танигдсан жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр /конвениенс дэлгүүр/-ийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх;
- Барааны өрөлт, хураалтын стандарт;
- Гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээтэй стандартын шаардлага хангасан, хаяг шошго, сав баглаа боодлын зөрчилгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдах;
- Нэгдсэн маркетингийн бодлого;
- Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандартад мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг;
- Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент;
- Хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөр.
- Худалдан авсан барааны төлбөр тооцоог үнэн зөв гүйцэтгэн, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох;
- Бараа буцаах, хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;
Ажилтанд тавигдах шаардлага
- Худалдагч нь худалдаа, үйлчилгээний мэргэшсэн үнэмлэхтэй байх;
- Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэр;
- Худалдаа, үйлчилгээний тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;
- Салбарын бараа, бүтээгдэхүүний эргэлтийг тооцож, шаардлагатай нөөцтэй байх;
- Үйлчлүүлэгчдэд бараа, бүтээгдэхүүн сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх, тэдгээрийг олгох.
- Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
- Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1:2019 стандартын шаардлага хангасан байна.
- Хаягтай байх;
- Орох гарах хаалганы гадна хэсэгт үйлчилгээний цагийн хуваарийг харагдахуйнцаар байршуулах;
- Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;
- Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгох.
Худалдааны болон худалдааны бус талбайд тавигдах шаардлага:
- Ажлын байрны дотоод орчны төлөвлөлтийг худалдаа, үйлчилгээний технологийн дагуу зохион байгуулах;
- Худалдагчийн ажлын байранд баруун тийш эргэх урсгал, хөдөлгөөн нийцүүлэх тавилга, төхөөрөмжийг байршуулах;
- Худалдааны танхимын нэвтрэх бүсэд орох гарах урсгалыг зохицуулсан чиглүүлэгч байршуулах;
- Үүдний хэсэгт худалдан авагчийн урсгалыг чөлөөтэй байхаар 4м2 -аас багагүй талбайг төлөвлөх;
- Үйлчилгээний хүчин чадлаас хамаарч бүтээгдэхүүн хадгалах өрөө;
- Худалдааны газрын бүдүүвч зураг, мэдээллийн самбар;
- Сандал бүхий түр амрах талбай.
Хүнсний худалдааны тоног төхөөрөмжид тавих шаардлага:
- Тусгай зориулалтын лангуу;
- Кассын машин, компьютер;
- Төлбөр, тооцооны нэгдсэн систем;
- Баталгаажуулалт хийгдсэн хэмжих хэрэгсэл
АНХААРАХ ЗҮЙЛС
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар