Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчинсайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийндарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээнавч уулзлаа.
Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутагдэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойнтөслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийнхоолой барих төслийн хамтын ажиллагаа болонзохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийнболовсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр талсанал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол УлсынЗасгийн газар, “Газпром” компани хооронд харилцанойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруйжил яригдсан хийн хоолойг Монголын нутгаардайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.
Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлынзөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөрхуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд НайрамдахХятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээрдамжуулан байгалийн хийн хоолой барих төслийнАжлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүйбайдлын зөвлөлийн дэргэд байгуулахааршийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хийдамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолойтатах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ рууМонголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоометр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойтөслийн ажил юм.
Ташрамд дурдахад, Оросын экспортын хамгийн голбүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаартбайгалийн хий ордог байна. Экспортынхоодийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаасмэдээллээ.