ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Мэдээллийн технологи, систем нэгтгэлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол, албан бичиг солилцооны цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдал, шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нь Ерөнхий сайд, танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, Засгийн газрын агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | Б.Билэгдэмбэрэл | Газрын дарга | bilegdemberel@cabinet.gov.mn | 260809 |
| 2. | Ч.Энхзаяа | Засгийн газрын ахлах референт | enkhzaya@cabinet.gov.mn | 266854 |
| 3. | Б.Баасандорж | Ахлах шинжээч | baasandorj.b@cabinet.gov.mn | |
| 4. | С.Алтангэрэл | Ахлах шинжээч | altangerel.s@cabinet.gov.mn | 263403 |
| 5. | Б.Мөнхзул | Шинжээч | munkhzul@cabinet.gov.mn | 260124 |
| 6. | Д.Дөлгөөн | Мэргэжилтэн | dulguun@cabinet.gov.mn | 260124 |
