Loading
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Home
  • About us
    • Director’s Message
    • Chief
    • Main goals
    • Organization structure
    • Historical path
    • Legal Environment
  • Cabinet Sessions
  • News
    • Result based M&E
    • Province Management Organization
    • Local News
  • Transparency
    • Activities
    • Human Resources
    • Budget and Finance
  • Projects
  • Call Center 11-11
  • Search
  • Menu Menu
News

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ЧИГЛЭЛД ХОЁР ТАЛ САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг Казахстан Улсын Элчин сайд онцлон тэмдэглэж, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсэний дунд БНКазакстан Улсад байгаа манай 1,300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжид 200 гаруй иргэнээ татан авчирсан байгаа бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Түүнчлэн манай улсад байгаа Казак иргэдийг нутаг буцаахад манай Засгийн газрын зүгээс ЭСЯ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгаж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж хоёр тал үзлээ.

This post is also available in: Mongolian

2020-08-12/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/46.jpeg 306 460 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2020-08-12 16:00:552020-08-13 15:08:42МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ЧИГЛЭЛД ХОЁР ТАЛ САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг 2021-01-15
  • Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал 2021-01-07
  • Төвлөрлийг сааруулах чиглэлээр санал солилцов 2020-11-03
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав 2020-08-13
  • У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана 2020-08-13

Comments are being received on the draft law

Хуулийн төсөлд санал авч байнаVoting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 10
  • 45,328
  • 111,612
  • 352,167
  • 352,167
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2020
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР... Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас...
Scroll to top