Loading
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, зорилт
    • Байгууллагын бүтэц
    •  Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
    • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ

Төрийн албаны тусгай шалгалтыг яаралтай цахимаар зохион байгуулах шийдвэр гарчээ

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч  хойшлоод байсан юм.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

Та www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

This post is also available in: English

2020-04-15/0 сэтгэгдэл/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/4.jpeg 274 460 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2020-04-15 12:18:122020-08-12 09:43:28Төрийн албаны тусгай шалгалтыг яаралтай цахимаар зохион байгуулах шийдвэр гарчээ

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт цахим сургалт 2021-04-07
  • ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ 2021-03-30
  • БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ ЭМЯ-НЫ САНАЛЫГ ДЭМЖИВ 2021-03-29
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО 2021-03-27
  • НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 2021-03-27

Хуулийн төсөлд санал авч байна

Хуулийн төсөлд санал авч байнаСанал авч дуусах 2018-03-15
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2018-12-02
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2020-05-17
Хуулийн төсөлд санал авч байна.Санал авч дуусах 2021-01-31

Холбоо барих

  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай
  • Утас: (976-51) 260817, (976-51) 262408
  • info@cabinet.gov.mn

Байршил

Хэрэглэгч

  • 1,864
  • 14,882
  • 55,318
  • 561,038
  • 561,038
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: English

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Аймаг
  • Холбоо барих
ЭМГЭНЭЛ “Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр...
Scroll to top