ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Засгийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын хүний нөөцийн хөгжлийн бодлого, чиглэл боловсруулах, төрийн албан хаагчийн чадавх, манлайллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсронгуй болгох санал боловсруулах, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ, төрийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг оновчтой хуваарилах асуудлыг хариуцаж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын баримт бичигт шинжилгээ хийх, санал боловсруулах, гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, төрийн албан хаагчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгох, дүн шинжилгээ хийх, хүний нөөцийн удирдлагын шийдвэр гаргалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хүний нөөцийн удирдлага, хяналтын нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангах, Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг хариуцах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг боловсруулах, хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Хэрэг эрхлэх газрын даргыг төрийн албаны хүний нөөцийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийж, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчид | Албан тушаал | Имэйл | Утас |
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР | ||||
1. | П.Сарангэрэл | Дарга | sarangerel@cabinet.gov.mn | 260881 |
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС |
||||
1. | Б.Ундрал | Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | undral@cabinet.gov.mn | 260881 |
2. | Н.Алтанцэцэг | Засгийн газрын ахлах референт | altantsetseg@cabinet.gov.mn | 262360 |
3. | Т.Сувдмаа | Ахлах шинжээч | suvdmaa@cabinet.gov.mn | 262998 |
4. | Б.Цэрэнханд | Шинжээч | tserenkhand@cabinet.gov.mn | 264868 |
5. | П.Баасан | Шинжээч | baasan@cabinet.gov.mn | 260136 |
6. | М.Наранцэцэг | Мэргэжилтэн | narantsetseg@cabinet.gov.mn | 260139 |
ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС | ||||
1. | Ж.Гантулга | Хэлтсийн дарга | bolorsuvd@cabinet.gov.mn | 267799 |
2. | Х.Мөнх-Өнөр | Засгийн газрын референт | munkhunur@cabinet.gov.mn | 329163 |
3. | С.Алтангэрэл | Засгийн газрын референт | altangerel@cabinet.gov.mn | 260136 |
4. | Б. Чойжилгарав | Мэргэжилтэн | choijilgarav@cabinet.gov.mn | 264868 |
5. | М.Төгөлдөр | Мэргэжилтэн | tuguldur@cabinet.gov.mn | 260132 |