Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 13 дугаар зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын даргад бодлогын зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Хэрэг эрхлэх газрын даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, түүний эрхэлсэн асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болон холбогдох бусад байгууллага, түүний удирдлага байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга байна.
АЛБАН ХААГЧИД
| № | АЛБАН ХААГЧИД | АЛБАН ТУШААЛ | ИМЭЙЛ | УТАС |
| 1. | И.Буянжаргал | Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга | buyanjargal@cabinet.gov.mn | |
| 2. | Г.Нарангэрэл | Сайдын зөвлөх | narangerel@cabinet.gov.mn | |
| 3. | П.Тамир | Сайдын зөвлөх | tamir@cabinet.gov.mn | 262958 |
