ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Засгийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн алба, захиргааны өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан хүний нөөцийн бодлого тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны манлайллыг хангах, холбогдох байгууллага, албан тушаалтныг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, Засгийн газрын төрийн албаны хүний нөөцийн болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэх, нэгдсэн сан бүрдүүлж, хөтлөх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг оновчтой хуваарилах, албан тушаалын ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, удирдлагыг зөвлөгөө мэдээллээр хангах, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлага, ажлын байрны талаарх мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог шинэчилж боловсронгуй болгох бодлого боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагч болон төрийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ажилтны бүрэлдэхүүн хөдөлгөөн, тоо бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Хэрэг эрхлэх газрын даргыг төрийн албаны хүний нөөцийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийж, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчид | Албан тушаал | Имэйл | Утас |
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР | ||||
1. | П.Сарангэрэл | Дарга | sarangerel@cabinet.gov.mn | 260881 |
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС |
||||
1. | Т.Сувдмаа | Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | suvdmaa@cabinet.gov.mn | 262998 |
2. | Н.Алтанцэцэг | Засгийн газрын ахлах референт | altantsetseg@cabinet.gov.mn | 262360 |
3. | Б.Цэрэнханд | Шинжээч | tserenkhand@cabinet.gov.mn | 264868 |
НӨӨЦИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС | ||||
1. | Ж.Гантулга | Хэлтсийн дарга | bolorsuvd@cabinet.gov.mn | 267799 |
2. | Х.Мөнх-Өнөр | Засгийн газрын референт | munkhunur@cabinet.gov.mn | 329163 |
3. | Б. Чойжилгарав | Мэргэжилтэн | choijilgarav@cabinet.gov.mn | 264868 |
4. | М.Төгөлдөр | Мэргэжилтэн | tuguldur@cabinet.gov.mn | 260132 |
5. | Б.Болортуяа | Шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч | bolortuya@cabinet.gov.mn | |
УДИРДЛАГЫН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС | ||||
1. | С.Алтангэрэл | Хэлтсийн дарга | altangerel@cabinet.gov.mn | |
1. | А.Амармэнд | Ахлах шинжээч | amarmend@cabinet.gov.mn | 260120 |
2. | П.Баасан | Шинжээч | 264868 |