ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Төсөл хөтөлбөр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилттой уялдуулан зохицуулах, төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагар хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, төсөл, хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөн боловсруулах, нэгдсэн танилцуулга, мэдээлэл бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд ижил төрлийн болон холбогдох бусад байгууллагатай харилцах, уулзалт зохион байгуулах, арга хэмжээг баримтжуулах, үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргыг томоохон төсөл, хөтөлбөр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны уялдааг хангахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрчист Монгол” ХХК байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
| 1. | Я.Жавхлан | Дарга | javkhlan@cabinet.gov.mn | 260166 |
| 2. | Л.Намуунгэрэл | Засгийн газрын ахлах референт | namuungerel@cabinet.gov.mn | 260156 |
| 3. | Ж.Гантулга | Засгийн газрын ахлах референт | gantulga@cabinet.gov.mn | |
| 4. | Л.Лувсан | Засгийн газрын референт | luvsan@cabinet.gov.mn | 260156 |
| 5. | Т.Ундрах | Шинжээч | t.undrakh@cabinet.gov.mn | 260156 |
| 6. | Л.Цолмон | Ахлах мэргэжилтэн | tsolmon.l@cabinet.gov.mn | |
| 7. | Г.Мөнхтуяа | Мэргэжилтэн | munkhtuya@cabinet.gov.mn | |
| 8. | Г.Билэгзаяа | Ажилтан | bilegzaya@cabinet.gov.mn | |
| 9. | Т.Алтаншагай | Ажилтан | altanshagai@cabinet.gov.mn | 260175 |
| 10. | Д.Төрболд | Ажилтан | turbold.d@cabinet.gov.mn | 260175 |
