• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөц
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.03/
      • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.14/
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • Иргэд, олон нийттэй харилцах төв
  • Search
  • Menu Menu

2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 оны эхний хагас жилд  иргэдээс  төрийн   захиргааны төв  болон   нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулав.

2022 оны эхний хагас жилд 261612 иргэнээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргасан байна.

Үүнээс 248756 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж,  1072 иргэний өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 95.1 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 6424 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдолд санхүүгийн дэмжлэг хүссэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт өндөр үзүүлэлттэй байлаа.

          Тайлант хугацаанд 33909 иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах, 6461 иргэн санхүүгийн дэмжлэг, 27453 иргэн хөдөлмөр эрхлэлт, ажилтай, орлоготой болох, 22710 иргэн газрын харилцаатай холбоотой асуудлаар, 69 иргэн төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой асуудлаар өргөдөл хүсэлт гаргасан байна.

            Цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах, явц байдлыг ил тод нээлттэй болгох, тайлан мэдээг цахимжуулах, Unelgee.gov.mn цахим хуудаст тайлан мэдээг нэгтгэх, өргөдөл шийдвэрлэлтийн шат дамжлагыг багасгах талаар чиглэл өглөө.

Нэг. Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын талаар:

2022 оны эхний хагас жилд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс  нийт  108005 өргөдөл, гомдол гаргаснаас  103021 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 95.4%-ийн үзүүлэлттэй байна.            

49996 иргэн бичгээр, 27553 иргэн цахимаар, 16788 иргэн утсаар, 11697 иргэн биечлэн ирж уулзаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргажээ.

 Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар

2022 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 153607 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 145736 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 94.9%-ийн үзүүлэлттэй байна.

Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн  100413  бичгээр, 17507 цахим хэлбэрээр,  27605 нь утсаар, 6784 иргэн биечлэн ирж  санал хүсэлтээ илэрхийлжээ.   

           

This post is also available in: Mongolian

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна 2023-05-27
  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023-05-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна 2023-05-26
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна 2023-05-25
  • “ЛГБТИК+ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОВ. 2023-05-22

file directory

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай (2021 оны байдлаар)
2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлага
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 567
  • 13,105
  • 68,628
  • 735,317
  • 1,987,810

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2023
  • Facebook
  • Twitter
  • Youtube
Scroll to top