ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Засгийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны манлайллыг хангах, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсронгуй болгох санал боловсруулах, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийж, оновчтой хуваарилах асуудлыг хариуцаж, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хүний нөөцийн удирдлага, хяналтын нэгдсэн санг бүрдүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, шагнах, урамшуулах, зэрэг дэв олгох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалтан хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг хариуцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Хэрэг эрхлэх газрын даргыг төрийн албаны хүний нөөцийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх, хүний нөөц, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийж, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Удирдлагын академи, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчид | Албан тушаал | Имэйл | Утас |
| 1. | В.Түвшинжаргал | Дарга | tuvshinjargal@cabinet.gov.mn | 260881 |
| 2. | Н.Алтанцэцэг | Засгийн газрын ахлах референт | altantsetseg@cabinet.gov.mn | 262360 |
| 3. | С.Алтангэрэл | Засгийн газрын ахлах референт | altangerel@cabinet.gov.mn | 260136 |
| 4. | Х.Мөнх-Өнөр | Засгийн газрын референт | munkhunur@cabinet.gov.mn | 260132 |
| 5. | Ц.Мядагмаа | Засгийн газрын референт | myadagmaa@cabinet.gov.mn | 260177 |
| 6. | Т.Сувдмаа | Ахлах шинжээч | suvdmaa@cabinet.gov.mn | 262998 |
| 7. | Б.Цэрэнханд | Ахлах шинжээч | tserenkhand@cabinet.gov.mn | 264868 |
| 8. | П.Баасан | Шинжээч | baasan@cabinet.gov.mn | 260136 |
| 9. | Б.Цэнд | Шинжээч | tsend@cabinet.gov.mn | |
| 10. | М.Чулуунцэцэг | Шинжээч | chuluuntsetseg@cabinet.gov.mn | 264868 |
| 11. | Б. Чойжилгарав | Ахлах мэргэжилтэн | choijilgarav@cabinet.gov.mn | |
| 12. | Э.Солонго | Мэргэжилтэн | solongo.e@cabinet.gov.mn | 260126 |
