ЭРХЗҮЙН БАЙДАЛ
Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, шаардагдах үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, уялдааг хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгж нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, “Иргэд, олон нийттэй харилцах 11-11” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах, хэвлэл мэдээлэлтэй харилцах, иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, үр дүнг тайлагнах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудсны байнгын ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, Эдийн засгийн бодлогын зөвлөл, холбогдох байгууллага, түүний удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд болон иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.”
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Т.Ганзул | Дарга | ganzul@pmo.gov.mn | 262411 |
2. | Н.Жавзандулам | мэргэжилтэн | 263928 | |
ҮГ, ИЛТГЭЛИЙН ХЭЛТЭС | ||||
1. | Ш.Батболд | Хэлтсийн дарга | sodbileg@pmo.gov.mn | 261528 |
2. | Ц.Энхгэрэл | Шинжээч | ||
3. | Ц.Занданцэцэг | Шинжээч | ||
4. | Б.Төгсбаяр | Шинжээч | 329163 | |
5. | Ц.Хулан | Мэргэжилтэн | khulan@cabinet.gov.mn | 262527 |
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС | ||||
1. | О.Баярмаа | Хэлтсийн дарга | bayarmaa@pmo.gov.mn | 266230 |
2. | Ц.Энхмаа | Шинжээч | enkhmaa@pmo.gov.mn | 266230 |
3. | Э.Наранмөнх | Мэргэжилтэн | naranmunkh@pmo.gov.mn | 260311 |
4. | С.Наранхүү | Мэргэжилтэн | narankhuu@pmo.gov.mn | 260311 |
СОНИН ХЭВЛЭЛИЙН ХЭЛТЭС | ||||
1. | Н.Мөнхтөвшин | Хэлтсийн дарга | munkhtuvshin@pmo.gov.mn | 260311 |
2. | П.Даваажаргал | Мэргэжилтэн | 266230 | |
КОНТЕНТ БОЛОВСРУУЛАХ ХЭЛТЭС | ||||
1. | О.Бямбагэрэл | Хэлтсийн дарга | byambagerel@pmo.gov.mn | 261528 |
2. | С.Мандах | Мэргэжилтэн | mandakh@pmo.gov.mn | 261528 |
3. | Н.Лхагвасүрэн | Мэргэжилтэн | lkhagvasuren@pmo.gov.mn | 261528 |
4. | Н.Батбаяр | Мэргэжилтэн | batbayar@pmo.gov.mn | 261528 |
5. | И.Ариунболд | ЕС-ын зурагчин | ariunbold@pmo.gov.mn | 261528 |
ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВ | ||||
1. | П.Золзаяа | Менежер | 260101 | |
2. | Ж.Сайнбайгалмаа | Менежер | 260101 | |
3. | Б.Наранбаатар | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
4. | А.Мягмархишиг | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
5. | А.Мөнххүслэн | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
6. | И.Мөнхзаяа | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
7. | Б.Заяа | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
8. | Э.Дэлгэрцэцэг | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
9. | Э.Энхзул | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
10. | Г.Сайнгэрэл | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
11. | Д.Золжаргал | Оператор, мэргэжилтэн | 1111 | |
12. | А.Мөнхжин | Оператор, мэргэжилтэн | 1111 |