ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Захиргаа, зохион байгуулалтын удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийг хариуцах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нэгтгэн гаргаж дүгнэх, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлыг хариуцах, Засгийн газрын болон Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших, Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын тэмдэг түших, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цахим засаглал хөгжүүлэх, дижитал шилжилт хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол, албан бичиг солилцооны цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдал, шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, холбогдох бусад байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | Н.Мөнхбат | Дарга | munkhbat@cabinet.gov.mn | 262291 |
| 2. | Г.Нарангуа | Засгийн газрын ахлах референт | narangua.g@cabinet.gov.mn | 260330 |
| 3. | Б.Мягмардорж | Засгийн газрын референт | myagmardorj@cabinet.gov.mn | 261358 |
| 4. | Ц.Оюунбилэг | Ахлах шинжээч | oyunbileg@cabinet.gov.mn | 263310 |
| 5. | Г.Сайнзаяа | Шинжээч | sainzaya@cabinet.gov.mn | 262244 |
| 6. | Ш.Энхцог | Шинжээч | enkhtsog@cabinet.gov.mn | 322477 262477 |
| 7. | Х.Батчулуун | Шинжээч | batchuluun@cabinet.gov.mn | |
| 8. | Х.Билгүүн | Шинжээч | bilguun@cabinet.gov.mn | |
| 9. | Н.Нарантуяа | Шинжээч | narantuya_n@cabinet.gov.mn | |
| 10. | Б.Ундаръяа | Мэргэжилтэн | undariya@cabinet.gov.mn | 261358 |
| 11. | A.Мөнхдэлгэр | Мэргэжилтэн | munkhdelger@cabinet.gov.mn | |
| 12. | Д.Ганцэцэг | Мэргэжилтэн (Арга зүйч) | gantsetseg@cabinet.gov.mn | |
| 13. | У.Номин | Ажилтан | nomin@cabinet.gov.mn |
