Loading
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Home
  • About us
    • Director’s Message
    • Chief
    • Main goals
    • Organization structure
    • Historical path
    • Legal Environment
  • News
    • Result based M&E
    • Province Management Organization
    • Local News
  • Transparency
    • Activities
    • Human Resources
    • Budget and Finance
  • Projects
  • Call Center 11-11
  • Search
  • Menu Menu
Чухал мэдээ

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

This post is also available in: Mongolian

2020-08-13/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/51.jpeg 306 460 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2020-08-13 14:49:452020-08-13 15:15:27У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Шинэ мэдээ

  • ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА 2021-03-01
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА 2021-03-01
  • “ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР БОЛОН ӨГӨГДӨЛ СОЛИЛЦООНЫ НЭГДСЭН ТОГТОЛЦОО” ЦАХИМ СЕМИНАР 2021-01-28
  • “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг 2021-01-15
  • Аргачлал, загвар батлах тухай ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал 2021-01-07

Comments are being received on the draft law

Хуулийн төсөлд санал авч байнаVoting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:
Хуулийн төсөлд санал авч байна.Voting ends:

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-11) 260311, (976-11) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 620
  • 13,743
  • 65,464
  • 477,889
  • 477,889
Уулзалт мэдэгдэх хуудас

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2020
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Ministry
  • Agency
  • Province
  • Contact
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар газрын... Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх...
Scroll to top