2022 оны З дугаар улирлын байдлаар 386559 иргэнээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргасан байна.
Үүнээс 370254 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 1895 иргэний өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 95.8 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 7824 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдолд санхүүгийн дэмжлэг хүссэн, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт өндөр үзүүлэлттэй байлаа.
Тайлант хугацаанд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 38042, нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах 37231, газрын харилцаатай холбоотой 26047, Эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой 23413, санхүүгийн дэмжлэг хүссэн 14231 өргөдөл иргэдээс гаргасан нь хамгийн өндөр хандалттай байна.
Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой асуудлаар 2736 гомдол гаргажээ.
Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад
хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын талаар:
Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс нийт 151988 өргөдөл, гомдол гаргаснаас 145585 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 95.8%-ийн үзүүлэлттэй байна.
59067 иргэн бичгээр, 34821 иргэн цахимаар, 42364 иргэн утсаар, 10572 иргэн биечлэн ирж уулзаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргажээ.
Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж
иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар
Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 234571 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс 224669 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 95.7%-ийн үзүүлэлттэй байна.
Нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 173043 бичгээр, 11163 цахим хэлбэрээр, 39086 нь утсаар, 9470 иргэн биечлэн ирж санал хүсэлтээ илэрхийлжээ.
Эмчилгээний зардал, сургалтын төлбөр, гэр оронтой болоход дэмжлэг, тусламж хүссэн иргэдийн өргөдлийг шийдвэрлэхэд Орон нутгийн хөгжлийн сан, аймгийн Засаг даргын нөөц сангаас 193.2 сая төгрөг зарцуулсан байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР