ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ

ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид баримт бичгээ цахим шуудангаар ирүүлнэ үү.

         ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

 Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

 

        БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.

 

       БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ:

Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл;

 

Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын тодорхойлолт Орон тоо
1.       Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын хүний нөөцийн газар Газрын дарга Удирдах

 

Тэргүүн түшмэл

АА-2

Энд дарж үзнэ үү. 1
2.       Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Захиргаа, зохион байгуулалтын газар Газрын дарга Удирдах

 

Тэргүүн түшмэл

АА-2

Энд дарж үзнэ үү. 1

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.