ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, бодлогын баримт бичгийн биелэлт, гүйцэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэн тооцож, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх, Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хэрэгжилтийн Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний тайлангийн нэгтгэлийг хариуцах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах, эдгээр асуудлаар Хэрэг эрхлэх газрын удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсвийн зарцуулалтад дотоод аудит хийж, эдгээр чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжүүд байна.
АЛБАН ХААГЧИД
| № | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
|---|---|---|---|---|
| 1. | Ч.Бат-Эрдэнэ | Дарга | baterdene.ch@cabinet.gov.mn | 261121 |
| 2. | З.Нямцогт | Засгийн газрын ахлах референт | nyamtsogt@cabinet.gov.mn | 260149 |
| 3. | Ш.Цэцэг-Өлзий | Засгийн газрын ахлах референт | tsetsegulzii@cabinet.gov.mn | 261163 |
| 4. | Д.Энхбат | Засгийн газрын ахлах референт | d.enkhbat@cabinet.gov.mn | 320145 |
| 5. | Д.Бямбадулам | Засгийн газрын референт | byambadulam@cabinet.gov.mn | 264767 |
| 6. | Д.Болор-Эрдэнэ | Засгийн газрын референт | bolor-erdene@cabinet.gov.mn | 260980 |
| 7. | Л.Одончимэг | Засгийн газрын референт | odonchimeg@cabinet.gov.mn | 260149 |
| 8. | М.Цэвэлмаа | Ахлах шинжээч | tsevelmaa@cabinet.gov.mn | 260149 |
| 9. | И. Давааноров | Ахлах шинжээч | davaanorov@cabinet.gov.mn | 260406 |
| 10. | С.Пагамдулам | Ажилтан | pagamdulam@cabinet.gov.mn | 260160 |
