ЭРХЗҮЙН БАЙДАЛ
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийх, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлж хөтлөх, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, үүрэг, даалгавар өгөх, хэрэгжилтийг хангуулах, Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлага, ажлын байрны талаарх мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг төрийн албаны хүний нөөцийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийж, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи байна.
АЛБАН ХААГЧИД
№ | Албан хаагчийн нэр | Албан тушаал | Имэйл | Утас |
---|---|---|---|---|
1. | Т. Сувдмаа | Дарга | suvdmaa@cabinet.gov.mn | 262998 |
2. | Н. Алтанцэцэг | Засгийн газрын ахлах референт | altantsetseg@cabinet.gov.mn | 262360 |
3. | Д. Үржинсүрэн | Засгийн газрын референт | urjinsuren@cabinet.gov.mn | 260881 |
4. | Д. Энхцэцэг | Засгийн газрын референт | enkhtsetseg@cabinet.gov.mn | 321074 |
5. | Б.Ундаръяа | Мэргэжилтэн | undariya@cabinet.gov.mn | 321074 |
This post is also available in: English