Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ.
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.

Bu koklu profil tanitim portalinda istanbul escort kizlarin gercek fotograflarini gorebilirsiniz. Dogru secim yapmak icin acele edin.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр,

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Удахгүй Та бид 2024 оны улсын төсвийг хэлэлцэнэ. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг.

2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.

Ирэх 2024 оны улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам. доллар давна гэж тооцоолсон.

Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө.
Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам долларын өр бүрэн төлөгдлөө.

Улсын төсөв энэ жил 1.8 их наяд төгрөгөөр давж, Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар ашигтай гарч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Тоо худал ярьдаггүй. Эдийн засагт гарч буй энэхүү томоохон өөрчлөлтүүд  шулуухан хэлэхэд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл юм.

Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай Улсын Их Хурал, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүн билээ.

Энэ нь том түвшний системийн авлигын бүтцэд задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн эхний дохио юм.

Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын хөгжлийн түүх ч үүнийг нотолдог. Товчоор дүгнэвэл, Та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давж байна.

Одоо эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авилгачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болсоор байна.

Тэд улс төрчид ирдэг, явдаг, харин бид мөнх гэдэгт итгэдэг.  Тэр дундаа, өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ.

Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ.

Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ?

Улсын Их Хурал, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ?

Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ?

Нийтийн тээвэрт монопол тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамны наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ?

Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ?

Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ?

Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна.

Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл Улсын Их Хурал, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг юм.

Нийслэл есөн дүүргийнхээ тогтолцоогоор цаашид иргэддээ хүрч үйлчилж чадах уу?

Бид үүнд хариулт өгөх цаг болжээ.

Хороодын дарга, хэсгийн ахлагчид аймгаас том хороодыг хэрхэн удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх вэ?
Бид энэ асуудлыг цаг алдалгүй нарийвчлан шийдвэрлэх шаардлагатай.

Гэр хорооллын тэлэлтийг нийслэл, дүүрэгт даатгаад уул уулаараа ухуулсаар байгааг харж шогширсоор л байх уу?

Аль эсвэл хотын асуудал надад хамаагүй гэж улс төрийн галаас хойш сууж, аргацааж аргалсаар дахиж 30 жил болох уу?

Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой.

Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно.

Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Хаврын чуулганаар ачаалалтай ажиллаж, авлигын эсрэг эрхзүйн орчин, Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан шиг, намрын чуулганаар өмнөхөөсөө ачаалалтай ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрхзүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлуудыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлж, хичээнгүйлэн оролцож ажиллахыг хүсье.

Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ерөнхий сайдын хувьд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв.

Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ.

Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна.
Нийслэл хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм.
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид өнөөдөр гарын үсэг зурж, захирамж гардуулах ёслол боллоо.

Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Борхүүгийн Дэлгэрсайхан

Ажлын туршлага:

1982-1983 онд         Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба
1987-1989 онд         Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
1989-1992 онд         Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн  байцаах тасгийн дарга
1993-2016 онд         “Дорнын говь” ХХК-ийн  Захирал
2004-2016 онд         “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал
2016-2020 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүн

Томилох үндэслэл: Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзлээ.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд УИХ-ын чуулганд танилцуулахдаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр

Ажилласан байдал:
1998-2004 онд         “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш
2000-2001 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн референт,
зөвлөх
2002-2006 онд         Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын
дарга
2006-2007 онд         ХЗДХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газар
2009 онд                  УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн зөвлөх
2009-2011 онд         Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга
2011-2014 онд         Монгол Ардын Намын даргын зөвлөх
2012-2014 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
2014-2016 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх
2016-2018 онд         ХЗДХ-ийн дэд сайд
2020 оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 оноос               Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

Томилох үндэслэл: Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв. Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ.
Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.
Гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг нэвтрүүллээ. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, энэ сарын 02-ны байдлаар нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжлаа.
Тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд бүрэн шилжүүлээд байна.
Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллароор өслөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд  60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгасан, энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ.

Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Үүнд:
1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх
2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх
3. Бүтцийн цогц реформ хийх
4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх
5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах
Энэ зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа тэрбээр танилцуулжээ.
“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.

Товч мэдээ
·      Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекстан Улс болон Гүрж Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцэн дэмжив.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өнөөдөр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой уг чуулганд  Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. sizlere su an istanbul sislide bulunan şişli escort sitesini tanitalim biraz. Buradan sislideki kizlara rahatca ulasabilirsiniz.

Тэрбээр “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Зарим аймагт иргэдийн уулзалт 8-9 цаг үргэлжилсэн. Есдүгээр сарын 02- 29 хүртэл 15 мянга орчим иргэнтэй уулзсан байна. Аймгийн иргэдээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хаягласан 100 гаруй өргөдөл, хүсэлт, санал ирж баталгаажсан. Нийтдээ 3800 орчим иргэн саналаа илэрхийлжээ. Ахмадуудтайгаа ч уулзлаа. УИХ-ын намрын чуулганаар ахмад настны эрх зүйн орчинтой холбоотой томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээл зэрэгт 1.7 их наяд төгрөгийн далд эдийн засаг эргэлдэж байжээ. Үүнийг ил болгож төсвөө тодотгон, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмснийг Ерөнхий сайд онцолсон юм.

Ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан, манай улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байна. Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10,5 хувь юм.
Хүн хөгжлийн төвтэй, үнэт зүйл нэгдмэл байхын тулд иргэдийнхээ, салбар бүрийн төлөөллийн үгийг сонсох шаардлагатай болжээ. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал. Энэ бүхнийг “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигт тусгасан. Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, цахим засаглал сайжирч байгаа зэргийг Ерөнхий сайд ахмадуудад танилцуулаад Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын өргөн, нарийн царигаа тохирч, олон улсын ачаа тээвэр Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж бүрдсэн. Ирэх онд эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болж, боомтууд сэргэж байгааг мөн хэллээ.
Засгийн газраас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэжээ. Хөтөлбөрт өнгөрсөн онд 2250 ахмад мэргэжилтэн хамрагдаж 5,4 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулж, 2236 ажлын байр бий болжээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 1422 ахмад мэргэжилтэн хамрагдаж 4,3 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Ерөнхий сайд ахмад настны хөгжлийн эрх зүйн орчны судалгаа хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгөхөө “Ахмадын оролцоо” чуулганы үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Ахмад настны нийгмийн оролцоо, ажиллах орчныг хэрхэн дэмжих вэ гэдгийг хамтдаа ярилцъя. Ахмадууд парламентын гадна байж болохгүй, нийгэмд идэвхтэй оролцдог байх ёстой” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд үр дүн, олон улсын болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2024 оны улсын төсвийн төслийг Засгийн газраас боловсруулахдаа бүх аймагт Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж судлаад төсөл, хөтөлбөрийн саналыг иргэдээр эрэмбэлүүлж буй. Сүүлийн 30 жилд улс орны хөгжлийг хязгаарлаж байсан хүчин зүйл бүрийг засахын төлөөх бодлогыг Засгийн газар бүх салбарт хэрэгжүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Ялангуяа,цар тахлыг даван туулах хөтөлбөрүүд, эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсэн. Авлигын эсрэг “5Ш” цогц ажиллагааг хэрэгжүүлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний гэрээ, экспортыг ил болгосноор бондын өрөө төлж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэржилт, эрчим хүчний төслүүдийг хөдөлгөж, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж хувьд шилжүүлсэн алдааг залруулж, төрийн мэдэлд буцааж авсан. Үр дүнд нь тус үйлдвэр энэ онд түүхэндээ анх удаа 1,8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.
Эрдэнэт хот доторх авто замыг өргөтгөх шинэчлэх, үйлдвэрийн тоос агаар бохирдуулж иргэдийн эрүүл мэнд хохирч байгааг шийдэх, ус, дулаан, бохирын шугам сүлжээний 45 хувь нь насжилт дууссан учир цогцоор нь шинэчлэх, шинээр орон сууцууд олноор баригдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн хүртээмжид анхаарах, уурхайн овоолгыг ашигладаг компаниуд, тэр дундаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн асуудлыг нэг мөр шийдэж, төрд буцаан авч үйлдвэрийн дэргэд ажиллуулж ашгийг нь Орхон аймгийн иргэд хүртдэг болох, Тендерийн тухай хуулийг амьдралд нийцүүлж өөрчлөх, төрийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр дунд, доод шатанд хэрэгжилт нь тааруу байгаа зэргийг иргэд хөндөж байлаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг төрд буцааж авсан төдийгүй бүлэглэлийн гарт нэгэнт орчихсон байсан бусад уурхай, ордуудыг эргүүлж авах тэмцлийг эхлүүлсэнд, “Ачит Ихт”-ийн талаар анх парламентад дуугарч шүгэл үлээсэнд эрдэнэтчүүд Ерөнхий сайдад талархал илэрхийллээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийганх Эрдэнэтийн 24 мянган иргэн байгуулж, компанийн 66 хувийг эзэмшиж байсан боловч иргэдийн хувь одоо 30 хүртэл буурсан. Үүнийг бууруулах ёсгүй гэдгийг хөндөх иргэд ч байв. Олон жил маргаантай байгаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн. Баялгийн эзэд сэтгэл дундуур байвал Засгийн газар анхааралдаа авна гэж Ерөнхий сайд хэллээ.
Орхон аймгийн иргэдийн саналын дагуу Эрдэнэт хотын төвийн зам засварт шаардлагатай 50 тэрбум төгрөг, автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилт, Дэнж, Оюут багийг нэгдсэн төвтэй болгох, “Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд”-ийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, стандарт хэмжил зүйн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэргийг Ерөнхий сайд холбогдох сайд, аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Орхон аймагт хэрэгжүүлэх дараах төсөл, арга хэмжээг иргэд ийн эрэмбэллээ.
-“Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө” боловсруулах 2040 /Орхон, Баян-Өндөр сум/
– Улсын чанартай А1001 авто замыг орон сууцны 2А хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замтай холбох /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг/
-Улсын чанартай А1002 дугаартай авто замыг 7 дугаар хорооллын авто замтай холбох авто зам /Орхон, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг/
-Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум/
-Цэцэрлэгийн барилгын зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум, Найрамдал баг, 7А хороолол/
-Сургуулийн барилгын төсөв /Орхон, Баян-Өндөр сум, 7-р хороолол/
-Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Орхон/
-Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Орхон/
-Соёлын төвүүдийн тоног төхөөрөмж /Орхон/
-Татварын хэлтсийн барилга /Орхон, Баян-Өндөр сум/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,
-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа
“Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.
Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөлөө.

Товч мэдээ
·       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Налайх-Чойр”, “Чойр-Замын-Үүд” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

·      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны явц, цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө тууштай дэмжлэг үзүүлж ирсэн хөгжлийн түншүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр 2024 оны төсвийг боловсруулж байгаа энэ үед хөгжлийн түншүүдийн санал бодлыг тусгах нь чухал гэдгийг тэмдэглээд 2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой гэв. Мөн цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, олон нийтийн хяналттай, үр ашигтай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай гэдгийг хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хөгжлийн түншүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. 2023 оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл анх удаагаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6,4 хувьд хүрсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн бол 2024 онд энэ 6000 ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна гэж танилцууллаа.

Уулзалтад оролцсон хөгжлийн түншүүд санал хүсэлтээ хэллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себистиан Сүрүн: Монгол Улс өрийн менежментдээ үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэе. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглахад  хамтарч ажилламаар байна. Энэ салбарыг манай улсын хөрөнгө оруулагчид сонирхож байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц:Цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сайн ажиллаж эдийн засгийн өсөлтийг бий болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Манай улсын зүгээс, сэргээгдэх эрчим хүч, байгальорчин ба экологийн нөлөөлөл, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах саналтай байна. 2030 оноос нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байна. Тиймээс нар, салхины цахилгаан станц зэрэг төсөлд хамтарч ажиллах боломж бий.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска: Монгол улс тогтвортой хөгжлийн тайлангаа Нью-Йоркт танилцуулсанд баяртай байна. Манай байгууллагын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн тэнцлийг хангахад олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжиж ажиллана. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Ногоон эрчим хүчийг дэмжихэд хамтарч ажиллана.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Коусси-Комлан Эва:Түншлэлд 50, 50 хувиар санхүүжилтийг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажилд ахиц дэвшил гарсанд баяртай байна.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Бидний төлөвлөгөө танай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна. Энэ жил бүс нутгийн замуудыг барихад 180 сая ам.долларын зээл баталсан. Боомтын дэд бүтцийг сайжруулахад хамтарч ажиллана. Төслүүдээ хугацаанд нь дуусгахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал зэрэг санал хэллээ.

Уулзалтын төгсгөлд салбарын сайд нар хөгжлийн түншүүдийн тавьсан асуултад хариулж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын энэ намрын чуулганаар хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулна. Дампуурлын хууль, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хууль, Шүүх байгуулах тухай хууль, Арилжааны тухай хууль, Компанийн хууль зэргийг өргөн барьж шинэчлэн батлуулна гэв.
Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах,  хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөрт байна. Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно. Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.