• Ministry
  • Agency
  • Province
  • Contact
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • English English English en
cabinet.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлага
    • Зорилго, Зорилт
    • Байгууллагын бүтэц
    • Түүхэн замнал
    • Эрх зүйн байдал
  • Мэдээ мэдээлэл
    • “Алсын хараа-2050”
    • Орон нутгийн мэдээлэл
  • Ил тод байдал
    • Хууль, дүрэм журам
    • Хүний нөөцийн бодлого
      • Ёс зүйн зөвлөл
      • Ажлын байр
        • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.03/
        • Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар /2023.04.14/
        • ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР /2023.06.12/
        • ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗАР /2023.06.12/
      • Авлигын эсрэг үйл ажиллагаа, ХАСХОМ
        • Хууль тогтоомж
        • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
          • Сургалт, мэдээлэл, танилцуулга
        • Маягт
    • Шилэн данс
  • Төсөл
  • Засгийн газрын тогтоол
  • 11-11 ТӨВ
  • НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ
  • Search
  • Menu Menu
News, Featured news, Чухал мэдээ

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон “Ковид-19” халдварт цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлж ирсэн.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нөхцөл байдалд тохирохуйц оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд өдгөө эдийн засгаа сэргээх бодлого, энгийн амьдралд шилжиж буйд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм.
Мөн Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман “Хотын дарга байхдаа таны анхаарч ажиллаж байсан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүд байгуулагдсанаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн ажлууд энэ хавраас бодит ажил болж, барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд олон улсад жишиг төсөл болсон гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид 8-9 аймагт “Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн. Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс ямар аймгуудад уг төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ковид-19” цар тахлын үед таван үе шаттай стратеги арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ч дэмжсэний хүчинд шар түвшинд шилжиж чадлаа. Мөн “Ковид 19” цар тахлаас ангижрахад Азийн хөгжлийн банкны зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний саналтай бүрэн санал нийцэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад Дагуул хотыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүний тулд дэд бүтэц, орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Мэдээ

This post is also available in: Mongolian

2022-03-22/0 Comments/by cabinetAdmin
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png 0 0 cabinetAdmin https://cabinet.gov.mn/wp-content/uploads/logo.png cabinetAdmin2022-03-22 10:14:402022-03-23 10:26:23Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

Мэдээний ангилал

  • Орон нутгийн мэдээлэл
  • “Алсын хараа-2050”

Шинэ мэдээ

  • Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо 2023-11-26
  • Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно 2023-11-22
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Элчин сайд М.Сингх-ийг хүлээн авч уулзлаа 2023-11-22
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа 2023-11-22
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье 2023-11-17

file directory

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2022 оны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн танилцуулга
2022 оны З дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Эрх бүхий албан тушаалтан Та 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
2022 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай (2021 оны байдлаар)
2022 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
2021 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай
Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлага
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
БНСУ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо
The civil service system of the Republic of Korea-2022
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан /2021 оны байдлаар/
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан /2021 оны байдлаар/
“VISION-2050” MONGOLIA’S LONG-TERM DEVELOPMENT POLICY DOCUMENT

Contact

  • State House, Sukhbaatar Square-1,Sukhbaatar district 6th khoroo 14201, Ulaanbaatar city, Mongolia
  • (976-51) 260311, (976-51) 260124
  • info@cabinet.gov.mn

Location

Consumer

  • 75
  • 24,625
  • 100,258
  • 837,730
  • 2,409,705

This post is also available in: Mongolian

Cabinet Secretariat of Government of Mongolia © 2023
  • Facebook
  • Twitter
  • Youtube
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт... Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгч...
Scroll to top