З сарын мэдээ

2019-03-01   Уншсан тоо: 77

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ

3 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл

            2019 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 70.494.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 51 төсөл арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөнөөс 2019 онд 38.260.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Орон  нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 3.420.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

            Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хариуцлагыг дээшлүүлэх, аймаг, орон нутгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох, эргэх холбоог сайжруулах зорилгоор аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байх журмыг аймгийн Засаг даргын 2019 оны А/99 дүгээр захирамжаар батлан зөвлөгөөнийг 3-р сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт зохион байгуулж аймгийн Засаг даргаас байгууллагын дарга, сумдын Засаг дарга нарт 14 төрлийн үүрэг даалгавар өглөө.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд 3-р сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

Нэгдсэн эмнэлэг нь 1979 онд ашиглалтад орсноос хойш их засварт ороогүй бөгөөд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 76,967 ам.доллар буюу 197,3 сая төгрөгөөр эмнэлгийн 3 давхарыг засварт оруулахаар боллоо.

            Архангай аймагт "Оюутан-цэрэг" хөтөлбөр 2 дахь удаагаа хэрэгжиж байна. Хөтөлбөрт Багшийн сургууль, Гурван тамир дээд сургууль, Булган МСҮТ зэрэг сургуулиас нийт 10 оюутан хамрагдаж байна. "Оюутан-цэрэг"-үүд 06 дугаар сарын 1 хүртэл онолын мэдлэгээ танхимаар авах бөгөөд 06-р сарын 1-нээс 08-р сарын 15 хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид очиж дадлага сургуулилтандаа хамрагдана.

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд багийн Засаг дарга, Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, сумын орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулах “Орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын 1,2 дугаар бүлгүүд” сэдэвт сургалтыг 3 дугаар сарын 11-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

3-р сарын 20-ны өдөр аймгийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар, Био комбинат улсын төсөвт үйлдвэрийн газар, Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгийн дундын хоршоо аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран Архангай аймгийн мал эмнэлгийн салбарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 19 сумын хувийн мал эмнэлгүүдийн малын эмч, мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүй судлаач их эмч нар гэсэн 90 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд

Татвар төлөлтийн талаар:

Тайлант сард хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын төсвийн болон орон нутгийн төсвийн  орлогын төлөвлөгөө 100 хувьтай байна.

2-р сарын нэмэгдсэн өртгийн албан татварын 208 тайлан хүлээн авч тайлангийн ирцийг 98.5 хувьтай хангуулж шалгуур үзүүлэлт хангаагүй байцаагчид хуваарилагдсан 28 тайлан, ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан болон үйл ажиллагаа явуулдаг 960 гаруй иргэний тайланг тайлан хүлээн авах журмын дагуу хүлээн авч баталгаажууллаа.

Тайлант хугацаанд 11 иргэн, аж ахуйн нэгжид тендерт оролцох виз хүссэн, зээл авах, бусад төрлүүдээр лавлагаа тодорхойлолт гаргаж,  цахимаар ирүүлсэн тайлан засварлах, хуулийн хугацаа сунгуулах, тоон гарын үсэг авах зэрэг 1074 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд нэг цэгийн өрөөгөөр давхардсан тоогоор ХХОАТ-ын хууль, НӨАТУС-ийн талаар  120 гаруй иргэнд зөвлөгөө өгсөн байна. 

Санхүүгийн хяналтын чиглэлээр:

Сангийн яамны нэгдсэн удирдамж, Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитын жилийн  төлөвлөгөөний хүрээнд аймгийн Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангуудын 2017-2018 оны үйл ажиллагааг хамруулан сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн байдалд аудит, хяналт шалгалт хийгдэж, дүнг сан тус бүрээр нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн. Аудит, хяналт шалгалтаар Нийгмийн даатгалын сан, Халамжийн сантай холбоотой “Зөрчил арилгуулах тухай” хугацаатай Албан шаардлага тус бүр-1, Дотоод аудиторын зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг болон хувийн хэвшлийн 6 эмнэлэг, 2 сувилалд ажил сайжруулахаар тус тус хүргүүлсэн. Улсын байцаагчийн 4 төрлийн актаар нийтдээ 19.0 сая төгрөгийн зөрчилт үйлдэлд нөхөн төлбөр тогтоож, төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний 13.5 сая төгрөгийн нөхөн төлбөр Эрүүл мэндийн даатгалын сан, 5.5 сая төгрөгийн төлбөр нь Халамжийн сангийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд

              2019 оны 3-р сарын 25-ны байдлаар дараах бүртгэлийг хийж гүйцэтгэлээ.

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлсэн төрөлт – 150
  • Гэрлэлтийн бүртгэл - 39
  • Гэрлэлт цуцалсаны бүртгэл - 3
  • Хүүхэд үрчлэлтийн бүртгэл – 6
  • Эцэг тогтоосны бүртгэл-5
  • Овог эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөний бүртгэл - 13
  • Нас баралтын бүртгэл - 54
  • Шинээр иргэний үнэмлэх олгосон - 181
  • Дахин олгосон - 113
  • Иргэний үнэмлэхний хугацаа дуусч солиулсан – 244
  • Шилжилт хөдөлгөөн-97
  • Иргэнд-594 лавлагаа
  • Хууль хяналтын байгууллагад - 34 лавлагаа

      Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр:

      2019 оны 3-р сарын 25-ны байдлаар нийт иргэн хуулийн этгээдээс 431 мэдүүлэгийг хүлээн  авч дараах бүртгэлийг хийж гүйцэтгэлээ.

  • Газар өмчлөх эрхийн анхны бүртгэл – 32
  • Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн анхны бүртгэл - 12
  • Шинээр бүртгүүлсэн орон сууцны бүртгэл – 2
  • Худалдах худалдан авах гэрээ – 22
  • Бэлэглэлийн гэрээ – 3
  • Өв залгамжлал – 5
  • Хамтран өмчлөгч өөрчлөгдөх – 6
  • Лавлагаа – 12
  • Бусад эрхийн бүртгэл – 300

      Хууль хяналтын байгууллагад нийт 12 лавлагааг гарган хүргүүлсэн байна. Дээрх бүртгэлүүдийг хийж улсын төсөвт үйлчилгээний хөлс 3.460.567тэмдэгтийн хураамжид 77960 төгрөг, үл хөдлөх хөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлого 1.314.600 төгрөг төвлөрүүлсэн байна.

Хуулийн этгээдийн чиглэлээр

  • Шинэ-13
  • Өөрчлөлт-6
  • Тамга тэмдэгний хяналтын дугаар олгосон-18

            Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны байгууллагын гүйцэтгэлийн  болон хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдад төлөвлөгөөт шалгалтыг 14 чиглэлийн улсын байцаагч 45 аж ахуй нэгжид  хийж илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар 170 заалт бүхий 24 албан шаардлагыг хүргүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн туслалцаа зөвлөгөө өглөө.  Зөвлөн туслах үйлчилгээнд 7 байгууллагыг хамруулж 19 заалт бүхий 3 улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүллээ.

Шүүхийн шинжилгээний алба криминалистикийн шинжилгээ-1, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримт-41, шүүх эмнэлгийн шинжилгээ -36, тусгай шинжилгээ 9-ийг тус тус хийсэн байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны 3-р сарын байдлаар 172 гэмт хэрэг гарсны дотор Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40,  хулгайлах гэмт хэрэг 78 гарсан бөгөөд гэмт хэргийн илрүүлэлтийн хувь дунджаар 31.1 хувь байна.              

Аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага сургуулийг зохион байгуулж 19 сумын гамшгаас хамгаалах 48 алба, 38 мэргэжлийн ангийн 1742, төрийн болон хувийн хэвшлийн 142 аж ахуй нэгж байгууллагын 2488 ажилтан албан хаагчид, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 895 îþóòàí, ерөнхий боловсролын 33 сургуулийн 15870 сурагч, цэцэрлэгийн 3780, иргэд 4155 нийт 28930 хүн, 149 автомашин техник хамрагдлаа.

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Боловсролын чиглэлээр:

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарт үнэлгээ хийх зорилгоор сургалтын чанарын үнэлгээний судалгааг 3-р сарын 20,21-ний өдрүүдэд улс орон даяар зэрэг авлаа. Уг шалгалтад Архангай аймгийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагчид математик, монгол хэл, газарзүй, биологийн хичээлээр, 9-р ангийн сурагчид математик, монгол хэл, физик, англи хэл, 3-р ангийн сурагчид хөгжим, хүн ба орчин хичээлүүдээр өглөө. Уг шалгалтад хувийн болон төрийн өмчийн ЕБС-ийн сурагчид 100% хамрагдлаа.

"Мэргэжил сонголт ба бидний ирээдүй" сэдэвт сургалт хэлэлцүүлэг 02-р сарын.16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Уг арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор Боловсрол, соёл урлагийн газар, Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИСургууль, ХААИС, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулав. Сургалтад аймгийн төвийн болон сумдын ЕБС-ыг төгсөгчдийн төлөөлөл, ЕБС-ын захирал нарын 250 хүн оролцлоо.

Соёл урлагийн чиглэлээр:

Аймгийн Нийтийн номын сан нийтийн уншлагын танхимаар 45 уншигч шинээр бүртгэж, 1200  ирэгсэдэд 1808 ном, тогтмол хэвлэлээр, хүүхдийн уншлагын танхимаар 23 уншигч шинээр бүртгэж, 1789 ирэгсэдэд, 3355 номоор үйлчилсэн байна.

“Музейн нээлттэй өдөр"-үүд зохион байгуулах тухай БСШУССайдын 2018 оны А/71 дүгээр тушаалын дагуу 2019 оны 03-р сарын 01-03-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд музей иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд том хүн 310, хүүхэд 430, гадаад үзэгч 10 хүн, нийт 750 хүн үйлчлүүлсэн байна.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр байгууллагын дарга нарын удирдлагын богино хугацааны сургалтыг орон нутагт зохион байгуулах тухай гаргасан саналыг үндэслэн Удирдлагын академийн багш нартай хамтран 24 цагийн удирдлагын сургалтыг 2019.03.19,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Удирдлагын академийн эрх зүйн багш доктор, профессор Б. Уранцэцэг, удирдлагын сэтгэл зүйн багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдийн үнэлгээнд тулгуурлан үйлчилгээг сайжруулах, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах нь, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн.

Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд 03 сарын 28-ны өдөр АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарыг урьж эмнэл зүйн сургалтыг зохион байгуулж нийт 100 гаруй эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа. 

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр:

2019 оны 3 дугаар сарын байдлаар Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн сан LMIS программд ажил идэвхитэй хайгч 1364 иргэн бүртгэлтэй байгаагаас 659 эмэгтэй, Шинэ ажлын байр 37, ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны захиалга 27, зуучлал 27 байна. 3 сарын байдлаар 174 иргэн нь шинээр бүртгүүлж, LMIS программд шивж оруулсан.          

Ажил идэвхитэй хайгч иргэдийг боловсролын түвшингээр ангилвал: боловсролгүй- 15, бага-53, суурь-184, бүрэн дунд-861, техникийн болон мэргэжлийн анхан шатны – 30, тусгай мэргэжлийн дунд-25, Дипломын бакалврын-194, магистр-3 иргэнийг тус тус бүртгэж мэдээллийн бааз үүсгэн ажилласан байна. Шинэ ажлын байрыг эдийн засгийн салбараар нь ангилвал: Хөдөө аж ахуйн салбарт 7, боловсруулах үйлдвэрлэлд 23,  Бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 3, бусад салбарт 4 ажлын байр шинээр бий болсон байна. Ажлын байранд зуучлагдан орсон иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилвал: Хөдөө аж ахуй-19, үйлчилгээний болон бусад салбаруудад 8 иргэн зуучлагдан орсон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Архангай аймаг дахь ФЛОМ олон улсын байгууллага, Архангай мастер тогоочдын холбоо хамтран “Хөдөлмөрийн хамтын ажиллагаа” ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлгийг 3-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 55 хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр

Эх орончдын өдөрт зориулан хүүхэд өсвөр үеийнхэн, залуучуудад эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, таниулах, үзэл бодлоо илэрхийлэхэд нь туслах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа асуудлыг олон талаас харах, дүн шинжилгээ хийх, илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Эрдэнэбулган сумын ахлах ангийн сурагчдын дунд “Залуу уран илтгэгч” шалгаруулах илтгэлийн тэмцээнийг ЗДТГазар, БСУГазар, ГБХЗХГазрын Залуучуудын хөгжлийн төв хамтран “Эх орон-эв нэгдэл” сэдвээр 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд

Мал аж ахуй:

Архангай аймгийн хэмжээнд 2019 онд Ингэ 520, Гүү 121282, Үнээ 239844 ,Эм хонь 1345673, Эм ямаа 657660, нийт 2364979 хээлтэгч мал төллөхөөс 2019 оны 03 сарын 20-ны байдлаар 74544 толгой мал төллөсөн байна. Үүнд: Ингэ 23 буюу 4.4 хувь, Гүү 90 буюу 0.07 хувь, Үнээ 1150 буюу 0.4 хувь, Эм хонь 42891 буюу 3,1 хувь, Эм ямаа 30390 буюу 4,6 хувь төллөж аймгийн дүнгээр бод малын 3.4 хувь, бог малын 3.6 хувь ба нийт мал төллөлт 3.2 хувьтай байна.73941 толгой төл 99 хувьтай бойжиж байна. Том малын зүй бус хорогдол 6695 үүнээс өвчнөөр 63 толгой мал буюу 0.1 хувь нь хорогдсон мэдээтэй байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирүүлсэн “Жимс жимсгэний суулгацыг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох” зааврын дагуу 19 сумаас захиалгыг авч нэгтгэн  ТЭДСанд хүргүүлсэн. 

Байгаль орчны талаар

“Хариуцлагатай ойн менежмент” анхдугаар зөвлөгөөнд сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, сум дундын ойн анги, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын 120 гаруй төлөөлөлийг хамрууллаа.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь Ойн тухай хууль тогтоомж, ойн менежментийн талаарх мэдлэг чадварыг сайжруулах, нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагын төлөөлөлүүдэд нэгдсэн нэг ойлголтыг бий болгоход чиглэсэн юм.

Мөн Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 4 чиглэлээр 13 заалт бүхий зөвлөмжийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр “Хариуцлагатай ойн менежмент” анхдугаар зөвлөгөөнд оролцогчид хамтран гаргалаа.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн А/121 дүгээр захирамж гарч Захирамжаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ойн санд үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран эргүүл шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги зэрэг байгууллагуудад үүрэг болгосон байна.

Захирамжаар Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар 2019 онд нийт 14 ажил, арга хэмжээг холбогдох байгууллагууд зохион байгуулж ажиллах юм.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР