2017.03.25 22:43:49, Бямба
ХАРИЛЦАХ ХАЯГ

Бичиг хэрэг (өргөдөл, гомдол, албан бичгийн хариутай холбоотой асуудлаар): 

   Утас: (976-11) 262408, 260817
   Факс: (976-11) 310011

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба (Засгийн газрын мэдээ, мэдээлэлтэй холбоотой асуудлаар):

   Утас: 260311

Мэдээллийн технологийн хэлтэс (вэб сайтын агуулга, хөгжүүлэлтийн талаар):

   Утас: 260124

Шуудангийн хаяг:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн Ордон,
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,
Их Эзэн Чингис Хааны нэрэмжит талбай-1.
Valid CSS!
ХЭЛТЭС, АЛБАДЫН МЭДЭЭЛЭЛ Бичлэг: 12

Хэлтэс алба:
Хайлт:
1. Төслийн захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна
2017-03-03

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгжид Төслийн захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна. Өргөдлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.


Ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж
2. Төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ
2016-09-19
Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
3. Орон нутгийн хөгжилд иргэний оролцоо уралдааны удирдамж
2016-06-08

 Орон нутгийн байгууллагууд (аймаг, нийслэл, сум, хороо) болон иргэд, түүний төлөөллийн байгууллагуудын дунд "Орон нутгийн хөгжилд иргэний оролцоо" уралдааныг зарлаж байна. 


Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж
4. Ярилцлага
2016-05-20
П.Зоригтбаатар:Төвлөрлийг сааруулах асуудал нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй, тэгш хүргэхэд оршино

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд Засгийн газраас төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон төв орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалыг боловсруулан Засгийн газраар батлуулахаар төлөвлөн ажиллаж байга юм. Энэ талаар тодруулж, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатартай ярилцлаа.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
5. Зөвлөх үйлчилгээний зар (Мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх, мэдээллийн сан бий болгох)
2016-04-19
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж буй Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд хийгдэх чиг үүргийн дахин хуваарилалтын санхүүгийн үр дагаврыг тооцох, үүнтэй холбоотойгоор төсвийн орлого, зарлагын дахин хуваарилалт хийх, төсвийн шилжүүлгийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай тоо мэдээллүүдийг цуглуулах, түүнд боловсруулалт хийх, мэдээллийн сан бий болгох ажилд 20 хоногийн хугацаатай зөвлөх үйлчилгээ авах тул сонирхсон хувь хүнийг саналаа ирүүлэхийг урьж байна.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
6. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэв
2016-04-06
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон боллоо.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг төрийн төв байгууллагаас гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга зэрэг нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл, Удирдлагын академийн эрдэмтэн, судлаач багш нар, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, бодлогын баримт бичгийн төслийн талаар хэлэлцэж улам сайжруулж, боловсронгуй болгоход санал бодлоо хэллээ.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
7. “Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал, онол арга зүй” сургалт боллоо
2016-03-16
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 21 тоот тушаалаар байгаль орчны салбарт байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд “Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал, онол арга зүй” сэдэвт сургалтыг Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгжээс Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
8. Зөвлөх сонгон шалгаруулах зар (Байгаль орчны салбар дахь чиг үүргийн судалгаа)
2016-02-18
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж байгаа Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл нь Төрөөс төвлөрлийг сааруулах талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, төв болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх чиг үүргийг оновчтой дахин хуваарилах аргачлал боловсруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
9. Зөвлөх үйлчилгээний зар (бодлогын бичиг баримт боловсруулах)
2016-02-08
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж буй Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл нь Төвлөрлийг сааруулах бодлогын баримт бичиг боловсруулах, төв орон нутгийн  чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох чиглэлээр аргачлал боловсруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой.
 
Тус төслийн хүрээнд төрөөс төвлөрлийг сааруулах талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ажлын 15 хоногийн хугацаатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул сонирхсон хувь хүнийг саналаа ирүүлэхийг урьж байна.
 
Зөвлөхөд тавигдах шаардлага 

Хууль, эрх зүй, эдийн засаг, санхүү, төрийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
Хууль боловсруулах, төрийн бодлого боловсруулах, төрийн болон төсвийн удирдлагын, чиглэлээр 10-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
Бодлогын баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах чадвартай байх;
Монгол хэлний  найруулгын болон баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх
Англи хэлний мэдлэгтэй байх; 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонирхолоо илэрхийлсэн өргөдөл,  ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт,нийтлэл, бүтээл, ижил төрлийн ажлын туршлага, болон ур чадвар, боловсролын түвшин, ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий намтрыг 2016 оны  2 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө dpsp.gdp18@gmail.comи-мэйл хаяглан ирүүлнэ.
 
Сонирхсон этгээдэд тавигдах шаардлага болон ажлын дэлгэрэнгүй удирдамжийг энд дарж татаж авна уу.  

 
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж
10. Ажлын хэсгийн анхны хурал боллоо
2016-02-01
Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
11. Зөвлөх үйлчилгээ авах зар
2015-11-26

Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж буй Засаглал, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн 2 дугаар шатны хүрээнд (2015-2018 он) Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийг хэрэгжүүлж байна. 


Төсөлд  Олон нийттэй харилцах стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээг авна.


Зөвлөх үйлчилгээний зарыг бүрэн эхээр англи хэл дээр энд дарж авна уу. 


Зөвлөх үйлчилгээний  ажлын даалгаварыг бүрэн эхээр  англи хэл дээр энд дарж авна уу. 


 

"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж
12. Засгийн газарт төвлөрлийг сааруулах, бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах Ажлын хэсгийн хурал
2015-10-23
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна.
"Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийн нэгж Дэлгэрэнгүй
Хуудас:
Санал асуулга

Нийт саналын тоо:  0
Та эндээс Засгийн газрын сайд, дарга нарын илтгэл, хэлсэн үгүүдийг унших болно!

©2008-2017 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК