2010.09.09 14:46:04, Пүрэв
ХАРИЛЦАХ ХАЯГ
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Төрийн ордон,
Улаанбаатар-12, Монгол улс

Утас: (976-11) 262408
Факс: (976-11) 310011
Valid CSS!
ХЭЛТЭС, АЛБАДЫН МЭДЭЭЛЭЛ Бичлэг: 46

Хэлтэс алба:
Хайлт:
1. Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ
2010-07-25
Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс Дэлгэрэнгүй
2. Cургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
2010-07-16
2010 оны сүүлийн хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
Орон нутгийн удирдлагын хэлтэс Дэлгэрэнгүй
3. Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн хурал болов.
2010-02-28
“Нийгмийн цогц суурь үйлчилгээ” /”НЦСҮ”/ хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн хурлыг 2010 оны 2 дугаар сарын 26ний өдөр НҮБ-ийн Төв байрны хурлын танхимд зохион байгуулав.
Хурлыг Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга, Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга Б.Лхагва нээж үг хэлж, Зохицуулах зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 04 тоот тушаалыг уншиж танилцуулан хурлыг удирдан явуулав.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Хатагтай Рана Флаверс тус хуралд оролцон ”НЦСҮ” хөтөлбөрийг 2010-2011 онд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар үг хэлж цаашдын зорилтын талаар үүрэг чиглэл өгсөн.
Шадар сайдын ажлын алба Дэлгэрэнгүй
4. ГТХАН-ийн “Эрчим хүчний үр ашиг” төслийнхэнтэй уулзав.
2010-02-25
Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /ГТХАН/-ийн “Эрчим хүчний үр ашиг” /ЭХҮА/ төслийнхний тавьсан хүсэлтийн дагуу төслийн ахлах зөвлөх Ноён доктор Герд Линдауэр, төслийн багийн гишүүн Ноён Хэлмут Ваелэр нарыг Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Лхагва, 2-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзав.
Шадар сайдын ажлын алба Дэлгэрэнгүй
5. “Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг Төвийн бүсэд зохион байгуулах гэж байна
2010-02-10
Монгол Улсын Засгийн газрын “Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай” 2009 оны 214 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гадаад харилцааны яам, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, бүсийн зөвлөлүүдтэй хамтран 2009-2010 онуудад тус чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байгаа билээ.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
6. Cургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
2010-01-28
2010 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөө батлагдлаа.
Орон нутгийн удирдлагын хэлтэс Дэлгэрэнгүй
7. Журам шинэчлэн батлав
2010-01-25
Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх журмыг Засгийн газрын 2010 оны 1 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс Дэлгэрэнгүй
8. “Хангайн бүсийн түншлэл Орхон-2009” үзэсгэлэн болов
2009-10-26
Хангайн бүсийн зөвлөлийн 2009 оны ээлжит III хурал, мөн “Хангайн бүсийн түншлэл Орхон-2009” үзэсгэлэн худалдаа Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймагт 2009 оны 10 дугаар сарын 22-25- ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
9. Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийнхөн номын дуу сонсов
2009-10-05
Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Ажлын хэсгийн ахлагч зохицуулагчдын сургалт ,семинар 2009 оны 9 сарын 30-наас 10 сарын 1-ний өдрүүдэд болов.
Тус сургалт семинарт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Аймаг, Нийслэл, сум, дүүрэг, хорооны Ажлын хэсгийн ахлагч, зохицуулагч, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо,НҮБ-ийн Хүүхдийн сангийн ажилтнууд оролцов.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
10. БҮСИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛОВ
2009-10-05
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын алба бүсийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт, семинарыг 2009 оны 9-р сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Семинарын зорилго нь Бүсийн зөвлөлүүдийн 2009 оны үйл ажиллагааны явцтай танилцах, бүсийн зөвлөл болон холбогдох байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, шинэ мэдээллээр хангахад чиглэгдэв.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
11. “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийнхөн хуралдлаа
2009-09-28
“Нийгмийн цогц суурь үйлчилгээ” хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал 2009-оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болж, хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, тус хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга Н.Нямжав,Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Лхагва нар даргалав.
Хурлаар дараахи асуудлуудыг хэлэлцэв
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
12. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна
2009-09-14
Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны /БХҮХ/ орлогч дарга М.Энхболд Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга, Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Др.Йоханнес Фон Францыг есдүгээр сарын 10-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Др.Йоханнес Фон Франц цаг зав гарган хүлээн авч уулзсан явдалд Шадар сайдад талархал илэрхийлээд, манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон нийгэмлэгийнхээ тухай товч танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
13. МУИС хот, бүс нутаг төлөвлөлтийн мэргэжилтэн бэлтгэж эхэллээ
2009-09-07
Хот суурин, бүс нутгийн хөгжлийг төлөвлөхдөө орчин үеийн энэ чиглэлийн онол арга зүйд үндэслэх, тэдгээрийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Иймээс энэ чиглэлийн үндэсний дээд боловсролтой мэргэжилтэнбэлтгэхээр МУИС-ийн Газарзүйн салбарт “Хот, бүс нутгийн төлөвлөлтийн” анги нээлээ.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
14. Баруун бүсийн Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо.
2009-09-02
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай “ 214 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Баруун бүсийн зөвлөл хамтран “Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт “-ыг 2009 оны 8 дугаар сарын 28 –ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод зохион байгуулав.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо Дэлгэрэнгүй
15. ЗАСГИЙН ГАЗРЫН 2009 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
2009-08-26
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар танхимыг мэдээллээр хангах үндсэн үүргийнхээ дагуу Засгийн газрын үйл ажиллагааны сар бүрийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж ирсэн бөгөөд энэ удаа 2009 оны эхний хагас жилийн мэдээллийг гарган танилцуулж байна.
Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс Дэлгэрэнгүй
Хуудас:
Санал асуулга

ЗГХЭГ-ын вэб сайтаас Та ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?
Шинэ мэдээлэл
Иргэдийн өргөдөл, гомдол, захидлын тойм
Албан бичиг шийдвэрлэлтийн явц
Хууль
ЗГ-ын үйл ажиллагааны сар улирлын мэдээ
ЗГХЭГ-ын тайлан
Төсөл
Хөтөлбөр
Нийт саналын тоо:  1050
©2008-2010 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтын дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК