Монгол Улсын анхны ерөнхий сайд

2020-05-08   Уншсан тоо: 232

 

Сайн Ноён хан Төгс-Очирын НАМНАНСҮРЭН

(1878 - 1919 он) нь Монгол Улсын анхны ерөнхий сайд

 

Халхын Сайн ноён хаан Төгс-Очирын Намнансүрэн нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд төржээ.

1896 оноос нас барах хүртлээ эцэг нь болох Догшин цоохор ноён Төгс-Очир нас халиснаар Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суусан байна. 1900 оны орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.

 

  • 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна.
  • 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтолоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.
  • 1914 онд 2 сард Европын парламентын жишгээр Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулахад Намнансүрэн дээд хурлынх нь дарга
  • 1915-1919 онуудад Цэргийн яамны сайдын албыг хавсран хашжээ. Орос улсаас буу зэвсэг худалдан авч урд хилээ хамгаалж, Хятадын цэрэг цөмрөх орох болсноор Орост цэргээ бэлтгэх гэрээг байгуулсан.

 

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь