ТЕНДЕРИЙН УРИЛГА:”1111 ТӨВИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ, НЭВТРҮҮЛЭХ” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ НИЙЛҮҮЛЭХ

2019-10-25   Уншсан тоо: 203

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийн системийг шинэчлэн хөгжүүлэх, нэвтрүүлэх” тоног төхөөрөмж, программ хангамжийг нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: NCB-1.1.1

Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төв”-ийн системийг сайжруулж, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хянах үйл ажиллагааг  илүү нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал хүсэлтийг тусгах, дүн шинжилгээ (бизнес-аналитик) хийх боломжийг бий болгох зорилтыг тавин ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос тоног төхөөрөмж (сервер компьютер, сторэж сервер, сүлжээний төхөөрөмж, дуудлагын төвийн тоног төхөөрөмж), программ хангамж (хэрэглэгчийн удирдлагын-customer management system болон асуудлыг мөшгих-issue tracking software үйлдлийг агуулсан) нийлүүлэх, суурилуулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Төгрөгийн данс:
Хүлээн авагч байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Хүлээн авах дансны нэр: ЗГХЭГ н.с
Дансны дугаар: 100900010408
Харилцагч банк: Төрийн сан

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер шалгаруулалтыг Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журам, 2011 оны 1 дүгээр сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журмыг баримтлан гүйцэтгэнэ.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Санхүүгийн шаардлага:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 500,000 ам.доллараас багагүй байх. Хэрэв түншлэлээр оролцож байгаа бол түншлэлийн аль нэг гишүүн санхүүгийн шаардлагын 70% -ийг дангаар хангасан байна.

Туршлагын шаардлага:

  • Сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэглэгчийн өргөдөл, гомдол санал хүсэлтийн систем (customer feedback system), хэрэглэгчтэй харилцах (CRM) эсвэл асуудлыг мөшгих (issue tracking) системийн 3-аас доошгүй гэрээг амжилттай хэрэгжүүлсэн байх.

 

Тендерийн хамт 10,000  (арван мянган) ам.доллартай тэнцэх хэмжээний  тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 24–ний өдрийн 15.00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-б байр 303 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 24–ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг Ухаалаг засаг төслийн доорх хаягаар авч болно.

Ажилтны нэр: Г.Эрдэнэзаяа

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-б байр 303 тоот

Утас: 976-11-264870 (гар утаснаас 51-264870)

И-Мэйл: erdenezaya@smart.gov.mn