Г.Баясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2018-08-01   Уншсан тоо: 281

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Баясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов. 

Гунгаагийн Баясгалан хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдохоос өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.