ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017-09-18   Уншсан тоо: 1018

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгж нь “Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг хуваарилах аргачлалыг хэрэгжүүлэх программ хангамж” –ыг боловсруулах, хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 600 гаруй хуулийг тоон системд шилжүүлсэн нэгдсэн мэдээллийн сан бүхий программ хангамж боловсруулж, чиг үүргийг хуваарилах аргачлалыг хэрэгжүүлэх, улмаар чиг үүргийн шинжилгээ хийх ажлыг  хөнгөвчлөх, тухайн салбарын үндсэн болон дэд чиг үүргийг оновчтой тодорхойлох нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 
  • - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • - Байгууллагын танилцуулга;
  • - Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  • - Энэхүү ажлын цар хүрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга;
  • - Компанийн ажилтнуудын дэлгэрэнгүй намтар (боловсрол, мэргэжил, ажлын туршлагын мэдээлэл, мэргэжлийн диплом, сертификатын хуулбар);

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 9-р сарын 22-ны  17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

 

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 

Үндэсний хөгжлийн газар, 119 тоот, Ж.Золжаргал

 

Утас: 75752276, 99055273, и-мэйл: zoljargal@dpsp.gov.mn