Эрх зүйн байдал

2017-01-01   Уншсан тоо: 640

 

Засгийн газрын ажлын алба нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мөн 

Засгийн газрын тухай хуулийн 181дvгээр зvйлд "Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн", "Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишvvн тэргvvлнэ", "Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна" гэж хуульчилсны дээр мөн хуулийн 33 дугаар зvйлд "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх ажил"-ыг дор дурдсанаар тодорхойлж өгсөн юм. Хэрэг эрхлэх газар нь нэгдvгээрт, Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжvvлэх, хоёрдугаарт, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, гуравдугаарт, хvний нөөцийн удирдлага, дөрөвдvгээрт, нийтлэг vйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гvйцэтгvvлэхээр тогтоосон юм.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих байгууллага мөн
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих байгууллага мөн бөгөөд "vндэсний хэмжээнд тэргvvлэн манлайлах, стратегийн удирдамжаар хангах" ерөнхий чиг vvргээ хэрэгжvvлэхэд нь дор дурдсан vйл ажиллагааны хvрээнд дэмжин туслах юм:
 
Тэргvvлэн манлайлах чиг vvргийн тухайд:
  • Бодлогын vндсэн чиглэлийг тогтоох
  • Бодлогыг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах
  • Тайлагнах
  • Нөөцийн удирдлагаар хангах
  • Гvйцэтгэх удирдлагаар хангах
Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын тэргvvлэн манлайлах чиг vvргийг дэмжих тухайд:
 
  • Төрийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах
  • Шинэтгэлийг санаачилж, тvгээн дэлгэрvvлэх ажлыг эхэлж байх
  • Тогтвортой мэргэшингvй vйл ажиллагаагаараа төрийн захиргааны нийт байгууллагын vйл ажиллагааг дэмжих
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь удирдлагын ерөнхий чиг vvргийн байгууллага мөн
 
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг vvргийн байгууллага мөн бөгөөд "Нэгдсэн бодлого ба төлөвлөлт"-ийн ерөнхий чиг vvрэг хэрэгжvvлэхдээ "Vндэсний хөгжлийн төлөвлөлт, макро эдийн засгийн шинжилгээ, санхvv, боловсон хvчин, гvйцэтгэх удирдлагыг дэмжих зэрэг асуудлаар чиглэлийн яамдын vйл ажиллагаанд туслалцаа vзvvлэх" vйл ажиллагааны хvрээнд "Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, vнэлж дvгнэх чиг vvргийг хэрэгжvvлэх" юм.

Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөх, шинэчлэлийн бодлогын хөтөчийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

 
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалт, хууль тогтоомж, бодлого, төсвийн тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын түвшинд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
 
Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
 
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.