Түүхэн замнал

2017-01-01   Уншсан тоо: 2744

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тvvхэн замналыг Ардын хувьсгалын тvvхтэй уялдуулан авч vзвэл анх 1921 онд Засгийн газрын нарийн бичгийн дарга нэртэйгээр байгуулагдсанаас хойш Засгийн газрын нарийн бичгийн дарга, эрхэлсэн тvшмэл, ерөнхий хэлтэс, Засгийн газрын хэргийг эрхлэх газар, хэрэг шийтгэх хэлтэс, Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захиран тушаах явдлыг биелvvлэх Хэрэг эрхлэх газар, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж нэрлэгдэж ирсэн байна. Vvнийг зарим тvvхэн чухал огноогоор нь тодруулбал:
 
1921.03.24
Засгийн газрын нарийн бичгийн дарга
1922
Засгийн газрын хурлын дэргэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /Засгийн газрын тvр зуурын дvрмийн 29 дvгээр зvйл/
1931.12.27
Засгийн газрын нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын хэргийг эрхлэх газар
1933.01.13
Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захирах тушаах явдлыг биелvvлэх Хэрэг эрхлэх газар
1939.04.24
Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар
1990
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
1992.07.30
Засгийн газрын Тамгын газар
1993.05.28
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь тус газар байгуулагдсан цагаас хойш өнөөг хvртэл нэрийн хувьд төдийгvй, зэрэг зиндааны хувьд байнга өөрчлөгдөж ирснийг товчлон vзvvлбэл:
 
1921
Засгийн газрын нарийн бичгийн дарга /эрхэлсэн тvшмэл/
1922
Засгийн газрын нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий хэлтсийн дарга,Эрхэлсэн тvшмэл бөгөөд Засгийн газрын нарийн бичгийн дарга
1923
Засгийн газрын хэргийг эрхэлсэн тvшмэл
1924
Засгийн газрын хэргийг эрхлэх нарийн бичгийн дарга бөгөөд эрхэлсэн тvшмэл
1927
Нарийн бичгийн дарга бөгөөд эрхэлсэн тvшмэл
1931
Засгийн газрын ба Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэгч
1932
Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захирах тушаах явдлыг биелvvлэх хэрэг эрхлэх газрын дарга
1939
Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга /Сайд нарын Зөвлөлийн гишvvн/
1992
Засгийн газрын Тамгын газрын дарга
1993
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар 30 хvн ажиллаж ирсний дотроос Балдангийн Бадарч 33 жил, Гомбын Бат-Очир 5 жил, Зундуйн Саарал 5 жил ажилласан нь уг албан тушаалыг хамгийн олон жил хашсанд орж байна.